Тус шалгалтыг Ам хэлбэрээр авах бөгөөд тодорхой асуултын дагуу билет сугалуулж сурагчдаар яриулан, мэдлэг, чадвараа тайлагнах, хамгаалуулах, үзэл бодлоо илэрхийлэх, бодлого бодох чадвараа шалгуулах аргаар дараах асуултын дагуу оноог өгнө. Нийт оноо 100 байна. 

Асуулт нь 30 билетээс бүрдэх ба сурагч сугалаагаар онолын нэг асуулт, дадлагын нэг асуулт, мөн бодлого гэсэн 3 асуултыг суглан 20 минутын хугацаанд бэлдэн шалгах багш нарын багт бэлтгэсэн материалаа тайлагнан ярих аргаар шалгуулна. Нэг билэт нь 100 оноо бүхий дараах асуултуудтай байна. Үүнд:

1-р асуулт: Физикийн онол. Онолын сэдэв. (40 оноо)

1.       Хөдөлгөөн, траектор, түүний ангилал Хурд, хурдыг хэмжих нэгж, хурд хугацааны хамаарал
2.       Хурдатгал, хэмжих нэгж, хурдатгал хугацааны хамаарал
3.       Нарны аймаг, гарагууд
4.       . Од, одны өнгө, ангилал
5.       Хүч, хүчийг дүрслэх, нэгж, хэмжих багаж, хүчийг нэмэх, нийлбэр хүч
6.      Хүчний төрлүүд, үрэлтийн хүч, уян харимхайн хүч, деформац
7.       Хүндийн хүч, биеийн жин, чөлөөт уналт, жингүйдэл
8.       Механик ажил, чадал, АҮК
9.       Хялбар механизм, хөшүүрэг, эргэвч
10.   Механик энерги, хадгалагдах хууль
11.   Импульс, импульс хадгалагдах хууль
12.   Даралт, даралтын хүч, даралтын нэгж,
13.   Хий, шингэний даралт
14.   Архимедын хүч, хөвөх живэх нөхцөл
15.   Бодисын бүтэц, бөөмсийн харилцан үйлчлэл, Дулааны хөдөлгөөн, температур, С, Т, F холбоо
16.   Бодисын агрегат төлөв, хатуу, шингэн, хийн төлөвийн онцлог шинжүүд
17.   Агрегат төлөвийн хувирал
18.   Дулаан тэлэлт, хатуу биеийн дулаан тэлэлт, шугаман тэлэлт
19.   Дулаан шилжилт
20.   Дулааны хөдөлгүүр
21.   Цахилгаан цэнэг, атомын бүтэц, цахилгаанжих
22.   Цахилгаан орон, дүрслэх, цэнэгүүдийн харилцан үйлчлэх хүч
23.   Цахилгаан гүйдэл, гүйдлийн хүч, хэмжих нэгж, багаж
24.   Цахилгаан хэлхээ, түүний элементүүд
25.   Цахилгаан хүчдэл, нэгж, хэмжих багаж
26.   Омын хууль, эсэргүүцэл, нэгж
27.   Тогтмол соронзон, соронзон орныг дүрслэх, хүчний шугам
28.   Гэрлийн цацраг, гэрэл ойх, ойлтын хууль, толь
29.   Гэрлийн хугарал, хугарлын хууль, линз
30.   Хэлбэлзэл, долгион, дуу авиа орчинд тархах

2-р асуулт:  Дадлага ажил байх ба туршилт, асуудал дэвшүүлсэн асуулт  (20 оноо)

Дадлага ажлын асуулт
1.      Нар хиртэх үзэгдлийг тайлбарлах
2.      Сар хиртэх үзэгдлийг тайлбарлах
3.      Дамжуулагчийн цуваа холболт
4.      Дамжуулагчийн зэрэгцээ холболт
5.      Соронзон орны хүчний шугамыг үзүүлэх
6.      Амперметрийг хэлхээнд холбох
7.      Вольтметрийг хэлхээнд холбох
8.      Зөв биш хэлбэртэй хатуу биеийн эзлэхүүнийг хэмжих
9.      Биеийн массыг хэмжих
10.  Дулаан дамжуулалт
11.  Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл
12.  Хүнхэр толинд дүрс байгуулах
13.  Гүдгэр толинд дүрс байгуулах
14.  Хавтгай толинд дүрс байгуулах
15.  Бие цахилгаанжих
16.  Солонго үүсгэх, солонгын өнгийн дараал алдагдахгүйн учирыг тайлбарлах
17.  Нүдний бүтэц, харааны шил
18.  Хавтгай биеийн хүндийн төвийг тодорхойлох
19.  Цахилгаан соронзон индукцийн үзэгдэл
20.  Хатуу биеийн даралтын хүчийг хэмжих
21.  Шингэний гүний даралт
22.  Харилцах сав, жишээ гаргаж тайлбарлах
23.  Хүчийг хэмжих
24.  Хэлбэлзэл үүсгэх
25.  Долгионыг үүсгэх
26.  Цуглуулагч линзэнд дүрс байгуулах
27.  Сарниулагч линзэнд дүрс байгуулах
28.  Электроскопоор цэнэг хэмжих
29.  Дулааны хөдөлгүүрийн бүтэц, ажиллах зарчим
30.  Цахилгаан энерги үйлдвэрлэх

3-р асуулт: Бодлого ( 40 оноо)
READ MORE





Хэл сурахыг хичээл, ажил мэтээр бодвол залхууран, шантарч мэдэх гэмтэй. Иймээс хэлийг үзэхдээ хөнгөн зугаатай хэлбэрийг ашиглахын нэг жишээ нь дуртай дуугаараа сурах арга юм.
Дуугаар хэл сурах бол бас чиг бүтэшгүй зүйл биш ээ. Michael Learns To Rock хамтлагийн Paint My Love дууны эхний бадгаар жишээлэн, хэлний сургалтандаа дууг хэрхэн ашиглаж болохыг үзүүлсү. Эхний бадаг дахилтын хамт:

From my youngest years
Till this moment here
I've never seen
Such a lovely queen

From the skies above
To the deepest love
I've never felt
Crazy like this before

Chorus:
Paint my love
You should paint my love
 It's the picture of  thousand sunsets
It's the freedom of a thousand doves
Baby you should paint my love

1. Юуны өмнө дуундаа буй бүх үгийг салангид салангидаар орчуулна. Англи үг бүрийн дор монгол үгийг нь бичээрэй. Ийм орчуулгыг хадмал орчуулга гэнэ.


From my youngest years
-аас миний хамгийн залуу нас

Till this moment here
Хүртэл энэ мөч энд

I've never seen
Би хэзээ ч үгүй харсан

Such a lovely queen
Ийм нэг дур булаам хатан

From the skies above
-аас тэнгэр дээр

To the deepest love
Хүртэл хамгийн гүн хайр

I've never felt
Би хэзээ ч үгүй мэдэрсэн

Crazy like this before
Галзуу шиг энэ өмнө

Chorus:
Дахилт:

Paint my love
Буд миний хайрыг

You should paint my love
Чи ёстой будах миний хайр

 It's the picture of  thousand sunsets
Энэ зураг -ын нэг мянган нар жаргах

 It's the freedom of  thousand doves
Энэ эрх чөлөө -ын нэг мянган тагтаа

Baby you should paint my love
Хонгор чи ёстой будах миний хайр

2. Үүний дараа үгсээ эвлүүлж, үгчилсэн орчуулга хийнэ. Нэгэнт үгсээ одоо мэдэж байгаа учраас өөрийн хэлний бүтцэд тааруулж зөв ойлгох нь чухал юм. Аль болох махчлан орчуулах тусмаа сайн. Болбол нэг мөрөн дэх үгсийг чухам тэр мөрөнд нь орчуулахыг хичээгээрэй.

From my youngest years
Till this moment here
I've never seen
Such a lovely queen

Миний хамгийн залуу наснаас
Энд, энэ мөчийг хүртэл
Би ер нь огт хараагүй
Ийм дур булаам хатныг

From the skies above
To the deepest love
I've never felt
Crazy like this before

Дээрх тэнгэрээс
Хамгийн гүн хайрыг хүртэл
Би өмнө нь ер мэдэрч байгаагүй
Ийм галзуу юм шиг

Chorus:
Paint my love
You should paint my love
 It's the picture of  thousand sunsets
It's the freedom of a thousand doves
Baby you should paint my love

Миний хайрыг зур
Чи миний хайрыг зурах ёстой
Энэ бол мянган жаргах нарны зураг
Энэ бол мянган тагтааны эрх чөлөө
Хонгор минь чи миний хайрыг зурах ёстой.

3. Ийнхүү утга санааг нь ойлгосныхоо дараа сэтгэлдээ гүн бат суулгаж авахын тулд уран сайхны орчуулга хийх нь зүйтэй. Жишээлбэл:

Идэрхэн залуу наснаасаа
Энэ мөчийг хүртэл
Ийм дур булаам бүсгүйтэй
Эгнэгт би учирч байсангүй

Хамгаас өндөр дээд тэнгэрээс
Хайр сэтгэлийнхээ гүнд хүртэл
Хэн нэгнийг ийм дотноор
Хэзээ ч би мэдэрч байсангүй

Өнгө өнгийн будгаар
Хайр сэтгэлийг минь зурагла!
Өндөрт нисэх шувуу юм шүү, миний хайр
Өрнөө шингэх наран юм шүү, миний хайр
Өнгө өнгийн будгаар дурлалыг минь зур аа!

Ийм орчуулга нэлээн чөлөөтэй байдаг учраас заавал ганцхан хувилбар байх албагүй. Жишээлбэл энэ сүүлчийн дахилтыг арай өөрөөр бас орчуулж үзье.

Дурлал хайрыг минь өнгө өнгөөр буд!
Дураараа нисэх шувуу юм шүү, тэр минь
Сэтгэл зүрхийг минь өнгө өнгөөр зур!
Шингэж буй наран юм шүү, тэр минь

4. Одоо дуугаа дагаж дуулж сурах хэрэгтэй. Энэ доор бичсэн линкийг хуулж аваад нэт хаяг дээрээ бичээд орно уу.

http://www.youtube.com/watch?v=RnZnORRz3ok&feature=related

Караоке маягаар байгаа. Дараа нь үгийг нь харалгүй дуулж сураарай.

5. Нэгэнт хэл сурах зорилгоор дуу сурч байгаа учраас хамгийн сүүлчийн чухал алхам бол дууны найраг дахь өгүүлбэрийн бүтцийг ашиглан өөр үг орлуулан харилцаж сурах. Тухайлбал босс дээрээ ороод цалингаа нэмүүлмээр байгаагаа хэлье гэвэл
Baby you should paint my love гэсэн сүүлчийн мөрийг нь ашиглаж болно. Baby – гийн оронд Hey Boss, Paint гэдгийн оронд Raise, Love – ийн оронд Salary гэж тавиад Hey boss, you should raise my salary хэмээн хэлээд тоохгүй бол араас нь дууныхаа дахилтыг хэрэглэн

It’s the life of the five people
It’s the future of my three kids
Boss, you should raise my salary гэвэл тун уярах магадлалтай. Үгүйдээ л хэлний дадлага болно. Ер нь нэг өгүүлбэрийн бүтцийг сураад авчихвал мэддэг үгсээ орлуулаад хэдэн мянган ч өгүүлбэр хэлж болох шүү дээ. Өмнөх даргатайгаа цалингаа нэмүүлэхээр ярьж байгаа хүний үлгэрээр бодохул, жишээ нь энэ дууны эхний бадгийг дуулаад тогтоочихсон хүн гуравхан үгийг нь солиод даргадаа ийн хэлж болох юм:

From my youngest years
Till this moment here
I've never HAD
Such a HARD JOB.
READ MORE