Оптик-3 (Гэрэл ойх үзэгдэл)

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл

Гэрэл ойх үзэгдэл , түүний хуулиуд
Гадаргуу дээр туссан гэрлийн зарим нь тухайн орчинд чиглэлээ өөрчлөн тархах үзэгдлийг гэрэл ойх гэнэ. Зураг 5. Хүн юмыг нүдээр үзэж байгаа нь туссан гэрэл биеэс ойсны баталгаа юм. Туссан гэрлийн зарим энерги биед шингэдэг учраас бие халдаг. Гэрэл туссан гадаргуугийн шинж чанараас хамаарч гэрлийн ойлт янз бүр байна. Гадаргуу тэгшхэн бол туссан гэрлийн цацрагууд нэг чигт ойно. Үүнийг гэрлийн толин ойлт гэнэ. Зураг 6. Нарийн зүлгэсэн металл толь зэрэг нь гэрлийг толинд ойлгоно. Гадаргуу барзгар бол туссан гэрлийн цацрагууд сарних буюу бололцоотой бүх чиглэлд ойно. Үүнийг гэрлийн диффузэн ойлт гэнэ. Зураг 7.

Гэрэл ойх хууль: 1. Гэрлийн ойсон ба туссан цацраг хоѐр орчны зааг дээр тусгалын цэгээс босгосон перпендикуляр нэг хавтгайд оршино.   α- тусгалын өнцөг, β -хугаралын өнцөг.

2. Тусгалын өнцөг ойлтын өнцөгтэй тэнцүү. Энэ өнцөг байраа солих чадвартай.
Хавтгай толь түүнд дүрс байгуулах: Гэрлийг толин ойлгодог хавтгай гадаргууг хавтгай толь гэнэ. Гэрэлтэгч А цэгийн дүрсийг хавтгай толинд байгуулъя. Зураг 8.

1. OS=OS*                                                                              
2.Биеийн хэмжээ дүрсийн   хэмжээ тэнцүү
3.Дүрс ойсон цацрагийн огтлолцол дээр үүсч буй      учир хуурмаг дүрс байна
    

                     

Бөмбөлөг толь түүнд дүрс байгуулах
Гэрлийг толин ойлгодог бөгөөд бөмбөлөг сегмент хэлбэртэй гадаргууг бөмбөлөг толь гэнэ. Бөмбөлөг толийг гүдгэр хүнхэр гэж хуваана. Толин гадаргуу нь гадна талдаа бол гүдгэр толь гэнэ. Толин гадаргуу нь дотор талдаа бол хүнхэр толь гэнэ. Зураг 9

                                                                              1.Сегментийг огтлон авсан бөмбөрцгийн төвийг оптик төв/О/ гэнэ.
   2. Бөмбөлөг сегментийн оройг толины орой  /Р/  гэнэ
                                   F                            3.Толины оптик төвийг дайрах шулуун   шугам бүрийг толины оптик тэнхлэг  /ОК,ОР,ОМ/ гэнэ
4. Оптик тэнхлэгүүдээс толины оройг дайрсаныг толины оптик гол тэнхлэг /ОР/ гэнэ.
5.Оптик гол тэнхлэгтэй параллелиар туссан цацраг ойсны дараа гол оптик тэнхлэгийн огтлох цэгийг /F/ толины фокус гэнэ.
6.Толины оройгоос фокус хүртэлх зайг толины фокусын зай гэнэ.
7.Фокусыг дайрч гарсан, гол оптик тэнхлэгтэй перпендикуляр хавтгайг фокусын хавтгай гэж нэрлэнэ. Бөмбөлөг толинд дүрс байгуулахдаа дээрх толины чанарууд болон зам нь тодорхой дараах цацрагуудыг ашиглана.
1. Гол оптик тэнхлэгт параллелиар туссан цацраг толиноос ойсны дараа фокусыг дайрна.
2. Фокусыг дайрч туссан цацраг толины гол оптик тэнхлэгтэй параллелиар буцаж ойно.
3. Толины оройг дайран туссан цацрагийн ойсон цацраг нь туссан цацрагтай тэгш хэмтэй.
4. Толины төвийг дайран туссан цацраг чиглэлээ өөрчлөхгүй.
Энэ 4 цацрагийн хоѐрыг л авч биеийн дүрсийг байгуулж болно.

Хүнхэр толинд бодит, урвуу, багассан дүрс үүссэн байна. Харин гүдгэр толинд хуурмаг, зөв, багассан дүрс үүссэн байна.
- Биеийн дүрс ойсон цацрагуудын огтолцлолоор үүсч байвал дүрсийг бодит харин ойсон цацрагуудын үргэлжлэлийн огтолцлолоор үүсч байвал хуурмаг дүрс гэнэ.
- Бие дүрс хоѐр гол оптик тэнхлэгийн 1 талд оршиж байвал зөв, хоѐр талд оршиж байвал урвуу дүрс гэнэ. Бөмбөлөг толинд үүссэн дүрс шууд ба урвуу, бодит ба хуурмаг аль нь ч байж болно. D=1/F=1/a+1/b       томъѐог толины томъѐо гэнэ.
a- Биеэс толины орой хүртэлх зай, b- Дүрсээс толины орой хүртэлх зай, R-толины радиус F= 2/R фокусын зай

0 Сэтгэгдэл:

Post a Comment