Гэрэл шулуун тарах.
Оптикийг дотор нь геометр оптик ба фотометр гэж хоѐр ангилна. Гэрлийн мөн чанарыг авч үзэхгүйгээр гэрлийн энерги тарах процессыг судлах оптикийн бүлгийг геометр оптик гэнэ. Геометр оптик дараах гурван хуульд тулгуурлана.
1. Гэрэл шулуун тарах, 2. Гэрэл ойх хууль 3. Гэрэл хугарах хууль
Гэрэл шулуун тарах чигийг тодорхойлж байгаа шулууныг гэрлийн цацраг гэнэ. Гэрэл нь цахилгаан соронзон долгион юм. Долгионы үед энерги шилждэг учир гэрлийн цацраг нь гэрлийн энерги тарах чигийг зааж өгнө. Гэрэл үүсгэгчийн бүх чиглэлд гэрэл тардаг. Иймд гэрэл үүсгэгчээс татсан шулуун бүхэн гэрлийн цацраг болно. Гэрэл шулуунаар тардагийн тод илрэл нь биеийн сүүдэр үүсэх нөхцөл юм.
1. Гэрэл үүсгэгчийн хэмжээ бага байвал түүний үүсгэх сүүдэр нь тод бөгөөд жигд гэрэлтүүлэлттэй байна. Үүнийг бүтэн сүүдэр гэнэ. Зураг 1
2. Том хэмжээний гэрэл үүсгэгч нь жигд биш гэрэлтүүлэлттэй сүүдэр үүсгэнэ. Үүнийг хагас буюу бүдэг сүүдэр гэнэ. Зураг 2
3. Гэрэл шулуун тарах чанарыг ашиглан жижиг нүхээр биеийн дүрсийг үүсгэж болно. А1 В1 гэрэлт цэгийн бөөгнөрөл нь биеийн дүрс болно. Кино гарах зарчим үүн дээр үндэслэнэ. Зураг 3
үүсгэхэд дүрс уруугаа харж
үүсдэг учир кино хальсаа буруу харуулж цэнэглэнэ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment