Гэрлийн энергийг хэмждэг аргуудыг судалдаг оптикийн бүлгийг фотометр гэнэ. Гэрлийн энргийг а. Гэрлийн урсгал б. Гэрлийн хүч в. Гэрэлтэлт г. Гэрэлтүүлэлт е Гэрэлтүүлэлтийн хуулиуд гэсэн үндсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог. .
Орчиндоо гэрэл цацруулдаг биетийг гэрэл үүсгэгч гэнэ. Гэрэл үүсгэгчийг байгалийн ба хиймэл гэрэл үүсгэгч гэж ангилна. Байгалийн гэрэл үүсгэгчид нар, од, сар юм. Бүх энергийн нөөц нартай холбоотой. Хиймэл гэрэл үүсгэгчид лаа, шүдэнз, зул, чийдэн, түүдэг гал орно. Цахилгаан гэрлээр дамжуулагч улайсахад, хий дотуур цахилгаан ниргэлэг үүсэхэд гэрэл цацруулна. Гэрэл үүсгэгчийг бас дулаан гэрэл үүсгэгч /лаа, шүдэнз, зул, чийдэн, түүдэг гал, нар/, хүйтэн гэрэл үүсгэгч /өдрийн гэрэл, гэрлэн чимэглэл/ гэж хуваана. Гэрэл үүсгэгч нь үйлчлэлийг тооцож байгаа зайтай жишихэд маш бага бол цэгэн гэрэл үүсгэгч гэнэ. Энэ нь хийсвэр ухагдахуун.
а. Гэрлийн урсгал – Ф: Цэгэн гэрэл үүсгэгчээс нэгж хугацаанд гарч байгаа гэрлийн энергиэр
тодорхойлогдох хэмжигдэхүүнийг гэрлийн урсгал гэнэ.
б. Гэрлийн хүч -J: Гэрлийн урсгалыг энэ урсгал тарах огторгуйн өнцөгт харьцуулсан харьцааг гэрлийн
хүч гэнэ. J = Ф Ω J = Кд, Ω огторгуйн өнцөг, /Стр/ Тухайн цэгийг тойрсон бөмбөрцөгт огторгуйн
өнцгийн хэмжээ 4 π байна. Иймд: J = Ф Ω Ф= JΩ = 4π ∙ J Нэг кандел гэрлийн хүчтэй цэгэн гэрэл үүсгэгчээс 1 страдиан өнцгөөр цацрах гэрлийн урсгал 1 люмен байна.
в. Гэрэлтэлт -R: Үүсгэгчийн нэгж гадаргаас цацрах гэрлийн урсгалаар илэрхийлэгдэх хэмжигдэхүүнийг гэрэлтэлт гэнэ. R = Ф S S - гэрэл үүсгэгчийн гэрэл цацруулах талбай.
г. Гэрэлтүүлэлт - E: Тухайн биеийн нэгж гадаргад эгцээр тусах гэрлийн урсгалтай тоон утгаараа тэнцүү хэмжигдэхүүнийг гэрэлтүүлэлт гэнэ. E = Ф S E = Люкс /Лk/. S- гэрэлтэх талбай.
е Гэрэлтүүлэлтийн хуулиуд: Цэгэн гэрэл үүсгэгчээс гарсан гэрэл түүнээс түүнээс янз бүрийн зайд орших биеийг өөр өөр гэрэлтүүлнэ. E = Ф S = 4π ∙ J 4π R 2 → E 0 = J R 2 болно. Тэгвэл гадаргын гэрэлтүүлэлт нь гэрлийн хүчтэй шууд, энэ гадаргаас гэрэл үүсгэгч хүртлэх зайн квадратад урвуу хамааралтай гэсэн гэрэлтүүлэлтийн 1-р хууль болно. Гэрэл тусч буй гадаргад гэрлийн цацраг α өнцөг үүсгэсэн бол энэ томъѐо дараах хэлбэртэй болно. E = E 0 cosα буюу E = Jcosα R 2 байна. Үүнээс үзэхэд гадаргын гэрэлтүүлэлт нь гэрлийн хүч,туссан цацрагийн тусгалын өнцгийн косинуст шууд, энэ гадаргаас гэрэл үүсгэгч хүртлэх зайн квадратад урвуу хамааралтай гэсэн гэрэлтүүлэлтийн 2-р хууль болно
Хэд хэдэн гэрэл үүсгэгч байвал нийт гэрэлтүүлэлт нь үүсгэгч тус бүрийн гэрэлтүүлэлтийн нийлбэртэй тэнцүү. Гэрэлтүүлэлтийг люксметрээр хэмждэг. Орон байр ажлын өрөөг гэрэлтүүлэх норм өөр өөр байна. Жишээ нь: Ном уншихад 50Лк, зураг зурахад 200Лк гэх мэт. Төрөл бүрийн үүсгэгчийн гэрлийн хүчийг хэмжихэд зориулсан багажийг фотометр гэнэ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment