Манай вэб сайтаар зочилж байгаа та бүхэнд 15 дугаар сургуулийн нийт хамт олны өмнөөс мэндчилгээ дэвшүүлье!
“Бидний эрдмийн өргөө- 15 дугаар сургууль ” маань Улаанбаатар хотын АДХГЗ-ны шийдвэрээр 1950 онд Нарийн төмөр замын бага сургууль нэртэйгээр Туул голын хөвөөнөө Тулгын чулуугаа тавьсан, нэгэн жарны ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн.
2010-2011 оны хичээлийн жилд манай хамт олон ХУД-ийн “Спортыг дэмжигч шилдэг сургууль” , Хүүхдийн IV Их Наадмын “ Аварга сургууль “ , багш нарын 5 төрөлт тэмцээний “хошой аварга сургууль” болсноороо бахархдаг.
2011-2012 оны хичээлийн жилд нийт 77 багш ажиллагсад, 1000 гаруй суралцагсадтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Төгсөгчдийн маань 50-90% нь дараагийн шатны их, дээд сургуулиудад элсэн суралцдаг нь манай хамт олны гол амжилт юм.
Бид “Мэдээллийн эрин зуун өөд хамтдаа” уриан дор ажиллаж, 2011-2012 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн анхны “Цахим сургууль” болсондоо баяртай байна. “Цахим сургууль” болоход санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн, НИТХ-ын тэргүүлэгч, АПУ ХК-ны ерөнхий захирал, Хан-Уул хөгжил сангийн тэргүүн, 15-р сургуулийн зөвлөлийн дарга, П.Батчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд,гүйцэтгэгч Наран тернималь ХК –ны хамт олонд болон манай сургууль багш нарт итгэж, хүүхдээ хөтлөн ирдэг эцэг эхчүүд, сургуулийн бахархал-нэрийн хуудас болсон нийт төгсөгчид, бидний ажлыг байнга дэмжин ажилладаг, дүүрэг, нийслэлийн удирдлага, Нийслэлийн Боловсролын Газар , БСШУЯ, бусад байгууллага хамт олон та бүхэнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар бүрэн дунд сургуулийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, ажилд тань амжилт бүтээл, амьдрал тань аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Номын цагаан буян хурж, эрдэм ухаан дэлгэрэх болтугай.
Захирал Ө.Шүрэнцэцэг
1 Сэтгэгдэл:
ХАХАХА
Post a Comment