Хичээл хийхэд юу саад болдог?

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл

Хичээл хийхэд юу саад болдог вэ?
А.Дотоод нөлөө:
       Мөрөөдөлд автах: Хичээл хийж байхдаа мөрөөдөлд автан юм бодож эхлэх нь нилээд элбэг тохиолддог.Ийм үед сайхан мөрөөдлөө өөртөө шагнал болгон үлдээж хичээлээ нэг цаг гаруй давтсаны дараа 10 минутын завсарлага өгөхдөө үргэлжлүүлж болно. Энэ нь таныг урамшуулж мөрөөдөх цагаа хүртэл хичээлээ хийх боломж олгоно. Ингээд хичээлээ хийсний дараа амттайхан мөрөөдөлдөө чөлөөтэй умбаж болно.
Хэрэв мөрөөдлөө хойшлуулж байгаа бол  эхлээд мөрөөдөөд дараа нь хичээлдээ бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй.
5-10 минутын дараа мөрөөдлөөсөө салж хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол босоод бага зэрэг дасгал хийж тархи толгойгоо сэргээ.
Сэтгэл зовних: "Шалгалтаа сайн өгч чадахгүй бол яанаа", "Шалгалтаа сайн өгч чадахгүй бол эцэг эхийнхээ нүүрийг яаж харна." "Ийм их сэдэв байдаг харин цаг бага үлдсэн байдаг". Яаж ч хийгээд амжахгүй юм байна да. Дүүрсэн хэрэг " Иймэрхүү бодол шалгалтанд бэлдэж, хичээл хийж байхад толгойноос салдаггүй. Ийм үед өөрөө өөрөөсөө доорх асуултыг асуугаарай.
"Энэ дэмий бодол надад тус болж байна уу", "Зорилгодоо хүрэхэд минь түлхэц  болж байна уу " "Хичээл хийхийг амарчилж байна уу " энэ асуултуудад "үгүй" гэж хариулаад хичээлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Б. Гадаад нөлөө:
            Зурагт хуудас, зураг: Хичээл давтаж байгаа өрөөнд байдаг анхаарал татахаар иймэрхүү зүйлүүд саад бологч гадаад нөлөөнд   орно.Өрөөнийхөө хананд хайртай дуучин юмуу спортын багийнхаа зургийг хадсан сурагч өнгөрсөн тэмцээн юмуу, тоглолтын тухай дүгнэлт хийн эргэцүүлэн бодсоор цагаа алдана.
Хэвтэж хичээл давтах: Та хичнээн хичээл хийх сонирхолтой байсан ч хамаагүй хичээлийн номоо бариад орон дээр, эсвэл газар хэвтэхэд хэсэг хугацааны дараа нэг л үр дүнд хүрнэ. Энэ нь та эсвэл унтаж үгүй бол нозоорч эцэст хичээл хийхгүй.
Хичээл хийх хамгийн сайн байрлал бол нэг их зөөлөн биш сандал дээр цэх суугаад гараа ширээн дээр байрлуулах юм.
Мөн хичээлийн ширээн дээр хэвтэж хичээл хийвэл бүх бие чинь нозоорно.
Хичээл хийж байхдаа хөгжим сонсох: Судалгаанаас харахад хүний тархи нь нилээд хэдэн мэдээллийг нэг  дор авч байдаг ч анхаарлаа нэг л зүгт хандуулж чаддаг. Тиймээс хүн нэг бол хичээл хийнэ нэг бол хөгжим сонсоно. Хичээл хийж байхдаа хөгжим  сонсны хэрэггүй. Хөгжмийг өөртөө нэг шагнал болгож өгөх хэрэгтэй. Харин шугам зураг, газрын зураг, энгийн нэг даалгавар хийж байхдаа хөгжим сонсож болно.
READ MORE

Хичээл хийж сурахын тулд.......

Posted by Ш.Энхтуяа. On 2 Сэтгэгдэл

Хичээл хийж сурахын тулд.......
 Олон цагаар ном эргүүлж, үзэг цаас нийлүүлдэг байхаар сайн суралцагч, үр дүнтэй сурах арга барилтай гэж хэлж болохгүй хүн бүхэн өөрийн онцлогтоо тохирсон арга барилтай байх шаардлагатай.

Зарим хүмүүс удаан, олон давталттай аливаа зүйлийг сурдаг бол зарим нь үүнд ердөө 2-хон минутийг зарцуулдаг байх нь ч байдаг. Тэгэхээр та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? өөрийнхөө арга барилыг олсон уу? Олсон бол танд баяр хүргэе гэхдээ арга барилаа шинэчлээрэй. Харин олж амжаагүй бол доорх асуултуудад хариулаад үзээрэй.
Доорх 4 чиглэлээр асуултууд тавигдах болно.

* Өөрийнхөө тухай
* Таны суралцах чадварын тухай
* Өнгөрсөнд хэрхэн амжиллтай суралцсан процессийн тухай
* Таны сонирхол, мэдлэгийн хүрээ, суралцахыг хүсэж байгаа салбар

Хариулаад байгаарай та өөрөөсөө шинэ нээлтийг хиймээр л байгаа биз дээ.

1. Өнгөрснөөс эхлэх нь:
 Хэрхэн сурах талаар өнгөрсөн туршлагыг тань сөхвөл:
Унших дуртай байсан уу? Асуудлыг шийдвэрлэх дуртай юу? Цээжлэх? Цээжээр унших? Тайлбарлах? Багаар ярилцах?
Хэрхэн дүгнэлт хийхийг сайн мэддэг байсан уу?
Юунд суралцаж байгаа талаарх сайн асуулт гаргадаг уу?
Дахин эргэн уншиж ойлгохдоо сайн байсан уу?
Мэдээлэлийг олон эх үүсвэрээс авах дуртай байсан уу?
Чимээгүй орчинд хичээллэдэг үү? Эсвэл багаар ажиллах дуртай юу?

Юу сурснаа бусадтай хуваалцахдаа хэр вэ? Яг ямар төрлийн шалгалтад илүү өндөр оноо авдаг вэ? Тестээр авах шалгалтанд уу? эсвэл амаар өгөх, онолын шалгалтанд уу?

2. Яг энэ цаг хугацаан дахь өөрөөсөө асуух асуултууд:

* Одооны хичээлүүдэд би хэр сонирхолтой вэ?
* Үүнийг сурахад хэдий хугацааг би зарцуулдаг вэ?
* Анхаарлаа төвлөрүүлэхэд минь юу саад болдог вэ?
* Нөхцөл байдал минь амжилт гаргахад хэрхэн нөлөөлж байна вэ?
* Би юуг хянаж чадах вэ? Бас юуг хянаж чадахгүй вэ?
* Амжилттай сурахын тулд би юуг өөрчилж чадах вэ?
* Хичээлээ сайн сурахад надад юу нөлөөлж байна вэ?


Надад ирээдүйн төлөвлөгөө байгаа юу? Төлөвлөгөө минь өнгөрсөн туршлага, сурах арга барилтай холбоотой юу?

3. Сурах процессод анхаарлаа хандуулах нь:
Лекц эсвэл ямарваа нэг мэдээлэл хүлээн авсны дараа та өөрөөсөө асуух асуултууд:
* Мэдээлэлийн гол утга санаа юу байв?
* Би эндээс юу ойлгож сурж авав?

4. Үр дүнтэй хичээллэж чадаж байгаа эсэх:

* Ямар төрлийн мэдээлэлийн эх үүсвэр надад туслах вэ?
* Би байгаа мэдээлэлээ өөрийн болгож авч чадсан уу?
* Надад нэмэлт мэдээлэл хэрэгтэй юу?
* Өөрөөсөө үнэхээр мэдээллийг ойлгосон эсэхийг асуусан уу?
* Би илүү хурдтай байх хэрэгтэй юу эсвэл удаан няхуур байх хэрэгтэй юу?
* Надад багшаас лавлаж асуух нэмэлт зүйл байгаа юу?

Би бусад хүмүүсд үүнийг тайлбарлаж өгч чадах уу?

5. Тоймлон дахин судлах:

* Би юуг зөв хийж чадсан вэ?
* Би юуг арай илүү хийж чадах байсан вэ?
* Миний сурах арга барил миний давуу тал сул талд зохицож чадсан байна уу?
* Би бүрэн гүйцэд чанартай ажлыг хийж чадсан уу?

Би амжиллтай байж чадсан уу?
Гаргасан амжилтаа тэмдэглэсэн үү?

Бид таныг сайн сурагч байхыг үгүйсгэхгүй ч хүн бүхэн дээрх асуултуудаас нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.
READ MORE

Тестээр авах шалгалтыг яаж сайн өгөх вэ?

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл


Тестээр шалгалт өгөх зарим тохиолдолд эрсдэл ихтэй байдаг. Мөн тэстээр шалгалт өгөхдөө өөрийхөө мэдэж буй зүйлээ сайн харуулах нь их чухал. Тэгвэл танд хэдэн стратеги зааж өгье. Та энд бичсэн байгаа хэсэг бүрд анхаарал хандуулаарай. Хэсэг бүр танд юу хийхйг чинь заасан байгаа.

D= Direction - Журам
Эхлээд тестнийхээ журмыг нь сайн хар. Тэгээд ойлгохгүй байгаа журам болгоноо багшаасаа асуу. Зөвхөн журмыг нь сайн дагаснаар та тэстэндээрээ сайн оноо авна. Хэрвээ та журмыг нь сайн дагахгүй бол мэддэг зүйлээ харуулж чадахгүйд хүрнэ.
E=Examine- Шалгаж нягтлах
Та тэстийг бүхэлд нь нэг хараад хэр зэрэг их ажил хийх ёстойгоо мэдэх хэрэгтэй.  Ингэснээр та тэдгээрийг хэдэн хэсэг болгон хувааж, тэдгээрийг зохицуулахад танд амар болно.
T=Time- Цаг  
Ингэж хэсэг болгон хуваасныхаа дараа хэсэг болгондээр нь хэр их хугацаа зарцуулахаа шийд. Хэрвээ хэсэг бүр өөр өөр оноотой бол хамгийн их оноотойд нь их цаг зарцуулах хэрэгтэй. Та цаг бага үед нэг зүйлдээр хэтэрхий их хугацааг зарцуулж болохгүй.
E=Easiest- Хамгийн амархан
Эхлээд хамгийн амархан асуултуудад хариулж эхлэх хэрэгтэй. Та хэрвээ тэстийхээ эхний хэсэгт хүнд асуулттай таарах юм бол хариулж чадах байсан асуултууддаа хариулж чадахгүйд хүрнэ. Тиймээс хамгийн амархан асултуудаас эхлэх хэрэгтэй.
R=Review- Бөглөх
Хэрвээ та цагаа зөв зохицуулж чадсан бол асуултуудаа бөглөж чадах ба амжилттай дуусгаж, зөв бөглөх боломжтой болно.
Дараа нь тэстийн журманд бичигдсэн бүх шаардлагыг хангасан эсэхээ шалгаарай.
Та дээрх аргыг тэст бөглөхдөө ашиглах юм бол илүү сайн бөглөж, илүү сайн дүн авах болно.
READ MORE