Хичээл хийхэд юу саад болдог вэ?
А.Дотоод нөлөө:
Мөрөөдөлд автах: Хичээл хийж байхдаа мөрөөдөлд автан юм бодож эхлэх нь нилээд элбэг тохиолддог.Ийм үед сайхан мөрөөдлөө өөртөө шагнал болгон үлдээж хичээлээ нэг цаг гаруй давтсаны дараа 10 минутын завсарлага өгөхдөө үргэлжлүүлж болно. Энэ нь таныг урамшуулж мөрөөдөх цагаа хүртэл хичээлээ хийх боломж олгоно. Ингээд хичээлээ хийсний дараа амттайхан мөрөөдөлдөө чөлөөтэй умбаж болно.
Хэрэв мөрөөдлөө хойшлуулж байгаа бол эхлээд мөрөөдөөд дараа нь хичээлдээ бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй.
5-10 минутын дараа мөрөөдлөөсөө салж хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол босоод бага зэрэг дасгал хийж тархи толгойгоо сэргээ.
Сэтгэл зовних: "Шалгалтаа сайн өгч чадахгүй бол яанаа", "Шалгалтаа сайн өгч чадахгүй бол эцэг эхийнхээ нүүрийг яаж харна." "Ийм их сэдэв байдаг харин цаг бага үлдсэн байдаг". Яаж ч хийгээд амжахгүй юм байна да. Дүүрсэн хэрэг " Иймэрхүү бодол шалгалтанд бэлдэж, хичээл хийж байхад толгойноос салдаггүй. Ийм үед өөрөө өөрөөсөө доорх асуултыг асуугаарай.
"Энэ дэмий бодол надад тус болж байна уу", "Зорилгодоо хүрэхэд минь түлхэц болж байна уу " "Хичээл хийхийг амарчилж байна уу " энэ асуултуудад "үгүй" гэж хариулаад хичээлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Б. Гадаад нөлөө:
Зурагт хуудас, зураг: Хичээл давтаж байгаа өрөөнд байдаг анхаарал татахаар иймэрхүү зүйлүүд саад бологч гадаад нөлөөнд орно.Өрөөнийхөө хананд хайртай дуучин юмуу спортын багийнхаа зургийг хадсан сурагч өнгөрсөн тэмцээн юмуу, тоглолтын тухай дүгнэлт хийн эргэцүүлэн бодсоор цагаа алдана.
Хэвтэж хичээл давтах: Та хичнээн хичээл хийх сонирхолтой байсан ч хамаагүй хичээлийн номоо бариад орон дээр, эсвэл газар хэвтэхэд хэсэг хугацааны дараа нэг л үр дүнд хүрнэ. Энэ нь та эсвэл унтаж үгүй бол нозоорч эцэст хичээл хийхгүй.
Хичээл хийх хамгийн сайн байрлал бол нэг их зөөлөн биш сандал дээр цэх суугаад гараа ширээн дээр байрлуулах юм.
Мөн хичээлийн ширээн дээр хэвтэж хичээл хийвэл бүх бие чинь нозоорно.
Хичээл хийж байхдаа хөгжим сонсох: Судалгаанаас харахад хүний тархи нь нилээд хэдэн мэдээллийг нэг дор авч байдаг ч анхаарлаа нэг л зүгт хандуулж чаддаг. Тиймээс хүн нэг бол хичээл хийнэ нэг бол хөгжим сонсоно. Хичээл хийж байхдаа хөгжим сонсны хэрэггүй. Хөгжмийг өөртөө нэг шагнал болгож өгөх хэрэгтэй. Харин шугам зураг, газрын зураг, энгийн нэг даалгавар хийж байхдаа хөгжим сонсож болно.
0 Сэтгэгдэл:
Post a Comment