Бодлого бодолт

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл
Хүүхдүүд ээ. Та нарт зориулаад хэсэг бодлого бодолтын хамт орууллаа. Ойлгогдохгүй бодолт байвал асуугаарай. Амжилт хүсье. 




READ MORE

Оптик-4 (Гэрэл хугарах)

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл

Гэрэл хугарах, түүний хуулиуд хууль

Гэрэл хугарах үзэгдэл. Тунгалаг 2 орчны зааг дээрээс гэрэл ойхоос гадна 2-р орчинд чиглэлээ өөрчлөн тархах үзэгдлийг гэрэл хугарах гэнэ. Жишээ нь: Стакан, тогоотой усанд дүрсэн халбага шанага тахирласан харагддаг. Мөн усан дотор зогсож буй хүний хөл пагдгар богиноссон юм шиг харагддаг. Гэрлийн хугарсанаас болж биеийн хэлбэр дүрс хэмжээ байрлал өөрчлөгдөнө.

READ MORE

Уншаарай...

Posted by Ш.Энхтуяа. On 2 Сэтгэгдэл
Байгаль дахь аливаа хувьсал өөрчлөлтийг хөдөлгөөн гэнэ. Физик хэмжигдэхүүнүүд тухайн хөдөлгөөний туршид хэрхэн хувьсан өөрчлөгдөх зүй тогтол, онцлогийг судалдаг механикийн бүлгийг кинематик гэнэ. Материйн хөдөлгөөний хамгийн энгийн хэлбэр бол механик хөдөлгөөн юм.
Цаг хугацаа өнгөрөхөд аливаа бие болон түүний хэсгүүд өөр нэг биетэй харьцангуйгаар орон зайн байрлалаа өөрчлөхийг механик хөдөлгөөн гэнэ. Механик хөдөлгөөн цаг хугацаа. орон зайтай салшгүй холбоотой. Орон зай нь биеийн хэмжээ, байрлал, хоорондын зайг, цаг хугацаа нь үзэгдлийн эхлэл, төгсгөлийг тусгасан ухагдахуун.
Биеийн хөдөлгөөнийг судлах зорилгоор сонгон авсан жиших биеийг тооллын бие гэнэ. Тооллын бие цаг хугацаа хоѐрыг нийлүүлээд тооллын систем гэнэ. Тооллын биетэй жиших замаар тухайн бие хаана байсан хаашаа хэрхэн хөдөлж байгааг тогтоох боломжтой юм. Биеийг хэзээ хаана оршин байсныг болон байгааг нэгэн утгатай зааж болно. Үүнийг хөдөлгөөнийг тодорхойлох гэнэ. Тооллын ямар нэгэн биетэй жишихэд хөдөлж байгаа бие тооллын өөр нэг биетэй харьцуулахад хөдлөхгүй байж болно. Жишээ нь: Галт тэрэг дотор сууж яваа зорчигч газартай харьцангуй хөдөлж байх боловч галт тэрэгтэй харьцуулахад хөдлөхгүй байж болно. Механик хөдөлгөөний ийм чанарыг харьцангуй чанар гэнэ. Биеийн хөдөлгөөнийг судлахад түүний шугаман хэмжээ болон хэлбэр дүрсийг тооцохгүй авч болох тэр биеийг материал цэг гэж үздэг. Ингэж үзсэн тохиолдолд биеийн байрлалыг цэгийн координатаар тодорхойлох боломжтой. Биеийн хөдөлгөөнийг материал цэгийн хөдөлгөөнөөр төлөөлүүлж үзэж болохгүй тохиолдол ч байдаг.
Механик хөдөлгөөний үед үүсэх мөр буюу муруй шугамыг траектор гэнэ. Биеийн траекторын уртыг зам гэнэ. Зам нь зөвхөн тоон утгаар илэрхийлэгддэг скаляр хэмжигдэхүүн юм. Замыг
S /эc/ үсгээр тэмдэглэдэг. Биеийн эхний ба эцсийн байрлалыг холбосон чиглэлтэй хэрчмийг шилжилт гэнэ./Зураг-1/
Шилжилт нь тоон утга чиглэлээрээ зэрэг тодорхойлогддог вектор хэмжигдэхүүн юм.
S-үсгээр тэмдэглэнэ. Траектор нь бие хаанаас гарч хаагуур явж хаана хүрснийг заадаг бол шилжилт нь хаанаас хаана хүрснийг заана.
Нэгж хугацаанд биеийн шилжилтээр тодорхойлогдох хэмжигдэхүүнийг хөдөлгөөний хурд гэнэ.
Хурдыг υ /бэ/ үсгээр тэмдэглэдэг. tS
Нэгж нь cì
Траекторын өчүүхэн хэсэгт харгалзуулан тодорхойлсон хурдыг хоромхон (эгшин зуурын) хурд
tSX
, харьцангуй их хэсэгт харгалзуулан тодорхойлсон хурдыг дундаж хурд гэж тус тус нэрлэнэ. Нийт явсан замыг зарцуулсан бүх хугацаанд харьцуулан дундаж хурдыг скаляр хэмжигдэхүүнээр тодорхойлно.
átSá
READ MORE

Оптик-3 (Гэрэл ойх үзэгдэл)

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл

Гэрэл ойх үзэгдэл , түүний хуулиуд
Гадаргуу дээр туссан гэрлийн зарим нь тухайн орчинд чиглэлээ өөрчлөн тархах үзэгдлийг гэрэл ойх гэнэ. Зураг 5. Хүн юмыг нүдээр үзэж байгаа нь туссан гэрэл биеэс ойсны баталгаа юм. Туссан гэрлийн зарим энерги биед шингэдэг учраас бие халдаг. Гэрэл туссан гадаргуугийн шинж чанараас хамаарч гэрлийн ойлт янз бүр байна. Гадаргуу тэгшхэн бол туссан гэрлийн цацрагууд нэг чигт ойно. Үүнийг гэрлийн толин ойлт гэнэ. Зураг 6. Нарийн зүлгэсэн металл толь зэрэг нь гэрлийг толинд ойлгоно. Гадаргуу барзгар бол туссан гэрлийн цацрагууд сарних буюу бололцоотой бүх чиглэлд ойно. Үүнийг гэрлийн диффузэн ойлт гэнэ. Зураг 7.

Гэрэл ойх хууль: 1. Гэрлийн ойсон ба туссан цацраг хоѐр орчны зааг дээр тусгалын цэгээс босгосон перпендикуляр нэг хавтгайд оршино.   α- тусгалын өнцөг, β -хугаралын өнцөг.

2. Тусгалын өнцөг ойлтын өнцөгтэй тэнцүү. Энэ өнцөг байраа солих чадвартай.
Хавтгай толь түүнд дүрс байгуулах: Гэрлийг толин ойлгодог хавтгай гадаргууг хавтгай толь гэнэ. Гэрэлтэгч А цэгийн дүрсийг хавтгай толинд байгуулъя. Зураг 8.

1. OS=OS*                                                                              
2.Биеийн хэмжээ дүрсийн   хэмжээ тэнцүү
3.Дүрс ойсон цацрагийн огтлолцол дээр үүсч буй      учир хуурмаг дүрс байна
    

                     

Бөмбөлөг толь түүнд дүрс байгуулах
Гэрлийг толин ойлгодог бөгөөд бөмбөлөг сегмент хэлбэртэй гадаргууг бөмбөлөг толь гэнэ. Бөмбөлөг толийг гүдгэр хүнхэр гэж хуваана. Толин гадаргуу нь гадна талдаа бол гүдгэр толь гэнэ. Толин гадаргуу нь дотор талдаа бол хүнхэр толь гэнэ. Зураг 9

                                                                              1.Сегментийг огтлон авсан бөмбөрцгийн төвийг оптик төв/О/ гэнэ.
   2. Бөмбөлөг сегментийн оройг толины орой  /Р/  гэнэ
                                   F                            3.Толины оптик төвийг дайрах шулуун   шугам бүрийг толины оптик тэнхлэг  /ОК,ОР,ОМ/ гэнэ
4. Оптик тэнхлэгүүдээс толины оройг дайрсаныг толины оптик гол тэнхлэг /ОР/ гэнэ.
5.Оптик гол тэнхлэгтэй параллелиар туссан цацраг ойсны дараа гол оптик тэнхлэгийн огтлох цэгийг /F/ толины фокус гэнэ.
6.Толины оройгоос фокус хүртэлх зайг толины фокусын зай гэнэ.
7.Фокусыг дайрч гарсан, гол оптик тэнхлэгтэй перпендикуляр хавтгайг фокусын хавтгай гэж нэрлэнэ. Бөмбөлөг толинд дүрс байгуулахдаа дээрх толины чанарууд болон зам нь тодорхой дараах цацрагуудыг ашиглана.
1. Гол оптик тэнхлэгт параллелиар туссан цацраг толиноос ойсны дараа фокусыг дайрна.
2. Фокусыг дайрч туссан цацраг толины гол оптик тэнхлэгтэй параллелиар буцаж ойно.
3. Толины оройг дайран туссан цацрагийн ойсон цацраг нь туссан цацрагтай тэгш хэмтэй.
4. Толины төвийг дайран туссан цацраг чиглэлээ өөрчлөхгүй.
Энэ 4 цацрагийн хоѐрыг л авч биеийн дүрсийг байгуулж болно.

Хүнхэр толинд бодит, урвуу, багассан дүрс үүссэн байна. Харин гүдгэр толинд хуурмаг, зөв, багассан дүрс үүссэн байна.
- Биеийн дүрс ойсон цацрагуудын огтолцлолоор үүсч байвал дүрсийг бодит харин ойсон цацрагуудын үргэлжлэлийн огтолцлолоор үүсч байвал хуурмаг дүрс гэнэ.
- Бие дүрс хоѐр гол оптик тэнхлэгийн 1 талд оршиж байвал зөв, хоѐр талд оршиж байвал урвуу дүрс гэнэ. Бөмбөлөг толинд үүссэн дүрс шууд ба урвуу, бодит ба хуурмаг аль нь ч байж болно. D=1/F=1/a+1/b       томъѐог толины томъѐо гэнэ.
a- Биеэс толины орой хүртэлх зай, b- Дүрсээс толины орой хүртэлх зай, R-толины радиус F= 2/R фокусын зай
READ MORE

Оптик-2 (Фотометрийн ухагдхуун)

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл

Фотометрийн үндсэн ухагдахуунууд

Гэрлийн энергийг хэмждэг аргуудыг судалдаг оптикийн бүлгийг фотометр гэнэ. Гэрлийн энргийг а. Гэрлийн урсгал б. Гэрлийн хүч в. Гэрэлтэлт г. Гэрэлтүүлэлт е Гэрэлтүүлэлтийн хуулиуд гэсэн үндсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог. .
Орчиндоо гэрэл цацруулдаг биетийг гэрэл үүсгэгч гэнэ. Гэрэл үүсгэгчийг байгалийн ба хиймэл гэрэл үүсгэгч гэж ангилна. Байгалийн гэрэл үүсгэгчид нар, од, сар юм. Бүх энергийн нөөц нартай холбоотой. Хиймэл гэрэл үүсгэгчид лаа, шүдэнз, зул, чийдэн, түүдэг гал орно. Цахилгаан гэрлээр дамжуулагч улайсахад, хий дотуур цахилгаан ниргэлэг үүсэхэд гэрэл цацруулна. Гэрэл үүсгэгчийг бас дулаан гэрэл үүсгэгч /лаа, шүдэнз, зул, чийдэн, түүдэг гал, нар/, хүйтэн гэрэл үүсгэгч /өдрийн гэрэл, гэрлэн чимэглэл/ гэж хуваана. Гэрэл үүсгэгч нь үйлчлэлийг тооцож байгаа зайтай жишихэд маш бага бол цэгэн гэрэл үүсгэгч гэнэ. Энэ нь хийсвэр ухагдахуун.
а. Гэрлийн урсгал Ф:  Цэгэн гэрэл үүсгэгчээс нэгж хугацаанд гарч байгаа гэрлийн энергиэр
тодорхойлогдох хэмжигдэхүүнийг гэрлийн урсгал гэнэ.  
 Ф=Wt    W - гэрлийн энерги,        Ф    =Люмен (Лм)
б. Гэрлийн хүч -J: Гэрлийн урсгалыг энэ урсгал тарах огторгуйн өнцөгт харьцуулсан харьцааг гэрлийн
хүч гэнэ.    J=ФΩ    J=   Кд, Ω   огторгуйн өнцөг, /Стр/ Тухайн цэгийг тойрсон бөмбөрцөгт огторгуйн
өнцгийн хэмжээ 4π  байна. Иймд: J=ФΩ    Ф==J   Нэг кандел гэрлийн хүчтэй цэгэн гэрэл үүсгэгчээс 1 страдиан өнцгөөр цацрах гэрлийн урсгал 1 люмен байна. 

в. Гэрэлтэлт -R: Үүсгэгчийн нэгж гадаргаас цацрах гэрлийн урсгалаар илэрхийлэгдэх хэмжигдэхүүнийг гэрэлтэлт гэнэ. R=ФS     S-  гэрэл үүсгэгчийн гэрэл цацруулах талбай. 
г. Гэрэлтүүлэлт - E: Тухайн биеийн нэгж гадаргад эгцээр тусах гэрлийн урсгалтай тоон утгаараа тэнцүү хэмжигдэхүүнийг гэрэлтүүлэлт гэнэ. E=ФS    E Люкс /Лk/.   S- гэрэлтэх талбай. 
е Гэрэлтүүлэлтийн хуулиуд: Цэгэн гэрэл үүсгэгчээс гарсан гэрэл түүнээс түүнээс янз бүрийн зайд орших биеийг өөр өөр гэрэлтүүлнэ. E=ФS=JR2E0=JR2   болно. Тэгвэл гадаргын гэрэлтүүлэлт нь гэрлийн хүчтэй шууд, энэ гадаргаас гэрэл үүсгэгч хүртлэх зайн квадратад урвуу хамааралтай гэсэн гэрэлтүүлэлтийн 1-р хууль болно. Гэрэл тусч буй гадаргад гэрлийн цацраг α өнцөг үүсгэсэн бол энэ томъѐо дараах хэлбэртэй болно.  E=E0cosα   буюу   E=JcosαR2 байна. Үүнээс үзэхэд гадаргын гэрэлтүүлэлт нь гэрлийн хүч,туссан цацрагийн тусгалын өнцгийн косинуст шууд, энэ гадаргаас гэрэл үүсгэгч хүртлэх зайн квадратад урвуу хамааралтай гэсэн гэрэлтүүлэлтийн 2-р хууль болно 
Хэд хэдэн гэрэл үүсгэгч байвал нийт гэрэлтүүлэлт нь үүсгэгч тус бүрийн гэрэлтүүлэлтийн нийлбэртэй тэнцүү. Гэрэлтүүлэлтийг люксметрээр хэмждэг. Орон байр ажлын өрөөг гэрэлтүүлэх норм өөр өөр байна. Жишээ нь: Ном уншихад 50Лк, зураг зурахад 200Лк гэх мэт. Төрөл бүрийн үүсгэгчийн гэрлийн хүчийг хэмжихэд зориулсан багажийг фотометр гэнэ.

READ MORE

Оптик-1 (Гэрэл шулуун тарах)

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл
Гэрэл шулуун тарах.
Оптикийг дотор нь геометр оптик ба фотометр гэж хоѐр ангилна. Гэрлийн мөн чанарыг авч үзэхгүйгээр гэрлийн энерги тарах процессыг судлах оптикийн бүлгийг геометр оптик гэнэ. Геометр оптик дараах гурван хуульд тулгуурлана.

1. Гэрэл шулуун тарах,        2. Гэрэл ойх хууль            3. Гэрэл хугарах хууль

Гэрэл шулуун тарах чигийг тодорхойлж байгаа шулууныг гэрлийн цацраг гэнэ. Гэрэл нь цахилгаан соронзон долгион юм. Долгионы үед энерги шилждэг учир гэрлийн цацраг нь гэрлийн энерги тарах чигийг зааж өгнө. Гэрэл үүсгэгчийн бүх чиглэлд гэрэл тардаг. Иймд гэрэл үүсгэгчээс татсан шулуун бүхэн гэрлийн цацраг болно. Гэрэл шулуунаар тардагийн тод илрэл нь биеийн сүүдэр үүсэх нөхцөл юм.

1.    Гэрэл үүсгэгчийн хэмжээ бага байвал түүний үүсгэх сүүдэр нь тод бөгөөд жигд гэрэлтүүлэлттэй байна. Үүнийг бүтэн сүүдэр гэнэ. Зураг 1


 Сүүдэр байгаа хэсэгт гэрэлийн энерги байхгүй. Лааны гэрэлд биеийн бүтэн сүүдэр үүсдэг.  
2. Том хэмжээний гэрэл үүсгэгч нь жигд биш гэрэлтүүлэлттэй сүүдэр үүсгэнэ. Үүнийг хагас буюу бүдэг сүүдэр гэнэ. Зураг 2
3. Гэрэл шулуун тарах чанарыг ашиглан жижиг нүхээр биеийн дүрсийг үүсгэж болно. А1 В1 гэрэлт цэгийн бөөгнөрөл нь биеийн дүрс болно. Кино гарах зарчим үүн дээр үндэслэнэ. Зураг 3

                                                                                                  Жижиг нүхээр биеийн дүрс
          үүсгэхэд дүрс уруугаа харж
          үүсдэг учир кино хальсаа                                                  буруу харуулж цэнэглэнэ.
                   



READ MORE

Хичээл хийхэд юу саад болдог?

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл

Хичээл хийхэд юу саад болдог вэ?
А.Дотоод нөлөө:
       Мөрөөдөлд автах: Хичээл хийж байхдаа мөрөөдөлд автан юм бодож эхлэх нь нилээд элбэг тохиолддог.Ийм үед сайхан мөрөөдлөө өөртөө шагнал болгон үлдээж хичээлээ нэг цаг гаруй давтсаны дараа 10 минутын завсарлага өгөхдөө үргэлжлүүлж болно. Энэ нь таныг урамшуулж мөрөөдөх цагаа хүртэл хичээлээ хийх боломж олгоно. Ингээд хичээлээ хийсний дараа амттайхан мөрөөдөлдөө чөлөөтэй умбаж болно.
Хэрэв мөрөөдлөө хойшлуулж байгаа бол  эхлээд мөрөөдөөд дараа нь хичээлдээ бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй.
5-10 минутын дараа мөрөөдлөөсөө салж хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол босоод бага зэрэг дасгал хийж тархи толгойгоо сэргээ.
Сэтгэл зовних: "Шалгалтаа сайн өгч чадахгүй бол яанаа", "Шалгалтаа сайн өгч чадахгүй бол эцэг эхийнхээ нүүрийг яаж харна." "Ийм их сэдэв байдаг харин цаг бага үлдсэн байдаг". Яаж ч хийгээд амжахгүй юм байна да. Дүүрсэн хэрэг " Иймэрхүү бодол шалгалтанд бэлдэж, хичээл хийж байхад толгойноос салдаггүй. Ийм үед өөрөө өөрөөсөө доорх асуултыг асуугаарай.
"Энэ дэмий бодол надад тус болж байна уу", "Зорилгодоо хүрэхэд минь түлхэц  болж байна уу " "Хичээл хийхийг амарчилж байна уу " энэ асуултуудад "үгүй" гэж хариулаад хичээлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Б. Гадаад нөлөө:
            Зурагт хуудас, зураг: Хичээл давтаж байгаа өрөөнд байдаг анхаарал татахаар иймэрхүү зүйлүүд саад бологч гадаад нөлөөнд   орно.Өрөөнийхөө хананд хайртай дуучин юмуу спортын багийнхаа зургийг хадсан сурагч өнгөрсөн тэмцээн юмуу, тоглолтын тухай дүгнэлт хийн эргэцүүлэн бодсоор цагаа алдана.
Хэвтэж хичээл давтах: Та хичнээн хичээл хийх сонирхолтой байсан ч хамаагүй хичээлийн номоо бариад орон дээр, эсвэл газар хэвтэхэд хэсэг хугацааны дараа нэг л үр дүнд хүрнэ. Энэ нь та эсвэл унтаж үгүй бол нозоорч эцэст хичээл хийхгүй.
Хичээл хийх хамгийн сайн байрлал бол нэг их зөөлөн биш сандал дээр цэх суугаад гараа ширээн дээр байрлуулах юм.
Мөн хичээлийн ширээн дээр хэвтэж хичээл хийвэл бүх бие чинь нозоорно.
Хичээл хийж байхдаа хөгжим сонсох: Судалгаанаас харахад хүний тархи нь нилээд хэдэн мэдээллийг нэг  дор авч байдаг ч анхаарлаа нэг л зүгт хандуулж чаддаг. Тиймээс хүн нэг бол хичээл хийнэ нэг бол хөгжим сонсоно. Хичээл хийж байхдаа хөгжим  сонсны хэрэггүй. Хөгжмийг өөртөө нэг шагнал болгож өгөх хэрэгтэй. Харин шугам зураг, газрын зураг, энгийн нэг даалгавар хийж байхдаа хөгжим сонсож болно.
READ MORE

Хичээл хийж сурахын тулд.......

Posted by Ш.Энхтуяа. On 2 Сэтгэгдэл

Хичээл хийж сурахын тулд.......
 Олон цагаар ном эргүүлж, үзэг цаас нийлүүлдэг байхаар сайн суралцагч, үр дүнтэй сурах арга барилтай гэж хэлж болохгүй хүн бүхэн өөрийн онцлогтоо тохирсон арга барилтай байх шаардлагатай.

Зарим хүмүүс удаан, олон давталттай аливаа зүйлийг сурдаг бол зарим нь үүнд ердөө 2-хон минутийг зарцуулдаг байх нь ч байдаг. Тэгэхээр та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? өөрийнхөө арга барилыг олсон уу? Олсон бол танд баяр хүргэе гэхдээ арга барилаа шинэчлээрэй. Харин олж амжаагүй бол доорх асуултуудад хариулаад үзээрэй.
Доорх 4 чиглэлээр асуултууд тавигдах болно.

* Өөрийнхөө тухай
* Таны суралцах чадварын тухай
* Өнгөрсөнд хэрхэн амжиллтай суралцсан процессийн тухай
* Таны сонирхол, мэдлэгийн хүрээ, суралцахыг хүсэж байгаа салбар

Хариулаад байгаарай та өөрөөсөө шинэ нээлтийг хиймээр л байгаа биз дээ.

1. Өнгөрснөөс эхлэх нь:
 Хэрхэн сурах талаар өнгөрсөн туршлагыг тань сөхвөл:
Унших дуртай байсан уу? Асуудлыг шийдвэрлэх дуртай юу? Цээжлэх? Цээжээр унших? Тайлбарлах? Багаар ярилцах?
Хэрхэн дүгнэлт хийхийг сайн мэддэг байсан уу?
Юунд суралцаж байгаа талаарх сайн асуулт гаргадаг уу?
Дахин эргэн уншиж ойлгохдоо сайн байсан уу?
Мэдээлэлийг олон эх үүсвэрээс авах дуртай байсан уу?
Чимээгүй орчинд хичээллэдэг үү? Эсвэл багаар ажиллах дуртай юу?

Юу сурснаа бусадтай хуваалцахдаа хэр вэ? Яг ямар төрлийн шалгалтад илүү өндөр оноо авдаг вэ? Тестээр авах шалгалтанд уу? эсвэл амаар өгөх, онолын шалгалтанд уу?

2. Яг энэ цаг хугацаан дахь өөрөөсөө асуух асуултууд:

* Одооны хичээлүүдэд би хэр сонирхолтой вэ?
* Үүнийг сурахад хэдий хугацааг би зарцуулдаг вэ?
* Анхаарлаа төвлөрүүлэхэд минь юу саад болдог вэ?
* Нөхцөл байдал минь амжилт гаргахад хэрхэн нөлөөлж байна вэ?
* Би юуг хянаж чадах вэ? Бас юуг хянаж чадахгүй вэ?
* Амжилттай сурахын тулд би юуг өөрчилж чадах вэ?
* Хичээлээ сайн сурахад надад юу нөлөөлж байна вэ?


Надад ирээдүйн төлөвлөгөө байгаа юу? Төлөвлөгөө минь өнгөрсөн туршлага, сурах арга барилтай холбоотой юу?

3. Сурах процессод анхаарлаа хандуулах нь:
Лекц эсвэл ямарваа нэг мэдээлэл хүлээн авсны дараа та өөрөөсөө асуух асуултууд:
* Мэдээлэлийн гол утга санаа юу байв?
* Би эндээс юу ойлгож сурж авав?

4. Үр дүнтэй хичээллэж чадаж байгаа эсэх:

* Ямар төрлийн мэдээлэлийн эх үүсвэр надад туслах вэ?
* Би байгаа мэдээлэлээ өөрийн болгож авч чадсан уу?
* Надад нэмэлт мэдээлэл хэрэгтэй юу?
* Өөрөөсөө үнэхээр мэдээллийг ойлгосон эсэхийг асуусан уу?
* Би илүү хурдтай байх хэрэгтэй юу эсвэл удаан няхуур байх хэрэгтэй юу?
* Надад багшаас лавлаж асуух нэмэлт зүйл байгаа юу?

Би бусад хүмүүсд үүнийг тайлбарлаж өгч чадах уу?

5. Тоймлон дахин судлах:

* Би юуг зөв хийж чадсан вэ?
* Би юуг арай илүү хийж чадах байсан вэ?
* Миний сурах арга барил миний давуу тал сул талд зохицож чадсан байна уу?
* Би бүрэн гүйцэд чанартай ажлыг хийж чадсан уу?

Би амжиллтай байж чадсан уу?
Гаргасан амжилтаа тэмдэглэсэн үү?

Бид таныг сайн сурагч байхыг үгүйсгэхгүй ч хүн бүхэн дээрх асуултуудаас нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.
READ MORE

Тестээр авах шалгалтыг яаж сайн өгөх вэ?

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл


Тестээр шалгалт өгөх зарим тохиолдолд эрсдэл ихтэй байдаг. Мөн тэстээр шалгалт өгөхдөө өөрийхөө мэдэж буй зүйлээ сайн харуулах нь их чухал. Тэгвэл танд хэдэн стратеги зааж өгье. Та энд бичсэн байгаа хэсэг бүрд анхаарал хандуулаарай. Хэсэг бүр танд юу хийхйг чинь заасан байгаа.

D= Direction - Журам
Эхлээд тестнийхээ журмыг нь сайн хар. Тэгээд ойлгохгүй байгаа журам болгоноо багшаасаа асуу. Зөвхөн журмыг нь сайн дагаснаар та тэстэндээрээ сайн оноо авна. Хэрвээ та журмыг нь сайн дагахгүй бол мэддэг зүйлээ харуулж чадахгүйд хүрнэ.
E=Examine- Шалгаж нягтлах
Та тэстийг бүхэлд нь нэг хараад хэр зэрэг их ажил хийх ёстойгоо мэдэх хэрэгтэй.  Ингэснээр та тэдгээрийг хэдэн хэсэг болгон хувааж, тэдгээрийг зохицуулахад танд амар болно.
T=Time- Цаг  
Ингэж хэсэг болгон хуваасныхаа дараа хэсэг болгондээр нь хэр их хугацаа зарцуулахаа шийд. Хэрвээ хэсэг бүр өөр өөр оноотой бол хамгийн их оноотойд нь их цаг зарцуулах хэрэгтэй. Та цаг бага үед нэг зүйлдээр хэтэрхий их хугацааг зарцуулж болохгүй.
E=Easiest- Хамгийн амархан
Эхлээд хамгийн амархан асуултуудад хариулж эхлэх хэрэгтэй. Та хэрвээ тэстийхээ эхний хэсэгт хүнд асуулттай таарах юм бол хариулж чадах байсан асуултууддаа хариулж чадахгүйд хүрнэ. Тиймээс хамгийн амархан асултуудаас эхлэх хэрэгтэй.
R=Review- Бөглөх
Хэрвээ та цагаа зөв зохицуулж чадсан бол асуултуудаа бөглөж чадах ба амжилттай дуусгаж, зөв бөглөх боломжтой болно.
Дараа нь тэстийн журманд бичигдсэн бүх шаардлагыг хангасан эсэхээ шалгаарай.
Та дээрх аргыг тэст бөглөхдөө ашиглах юм бол илүү сайн бөглөж, илүү сайн дүн авах болно.
READ MORE

Сургуулийн танилцуулга

Posted by Эрка On 0 Сэтгэгдэл
school15 
Нарийн төмөр замын сургууль буюу одоогийн15 дугаар сургуулийн түүхэн товч Улаанбаатар хотын АДХГЗ-ны шийдлэрээр 1950 онд Нарийн төмөр замын буюу 15 дугаар бага сургуулийн суурь тавигдан сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд 1951 оноос жил тутам шинэ анги бүлгүүд  нэмэгдсээр 1958 онд 7, 1968 онд 8, 1990 онд 10, 2006 онд 11 жил, 2008 оноос 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болтлоо өргөжжээ.
READ MORE