Орчлон хорвоод наран гийж, дэлхийд хүмүүний амьдрал буцалсан энэ ертөнцөд байгалийн хууль, жам ёсоор бий болсон хар нүх ба хүний гараар бүтээсэн ус төрөгчийн бөмбөг хоёр байгаль, оюун ухаан хоёрын өрсөлдөөн гэлтэй.
Огторгуйн биетүүдийн бүтэц, хөдөлгөөнийг Исаак Ньютоны бүх ертөнцийн таталцлалын хуулиар томъёолдог. Жишээ нь аливаа нэг биет дэлхийн татах хүчнээс тасарч, огторгуйд дүүлэн одохын тулд түүний хурд 11.2 км/сек байх ёстой. Тэгвэл нарны хувьд энэ хурд нь 623 км/сек. Яагаад гэвэл нарны татах хүч ойролцоогоор дэлхийгээс 28 дахин их. Үүний нэгэн адилаар орчлонгийн хурдны дээд хязгаар болсон гэрлийн хурдтай хөдлөх биет ч гэсэн түүний татах хүчнээс гарч чадахгүй тийм аварга том “нар” байж болох уу гэсэн таамаглалыг анх 200 орчим жилийн өмнө тооч, физикч эрдэмтэн П.С.Лаплас (1749-1827) дэвшүүлсэн. Хэрвээ ийм биет байдаг бол түүний жин буюу масс сая сая нарны масстай тэнцүү байх ёстой.
Орчлонгийн аль нэг хязгаарт ийм их масс хуралдаж болохыг эрдэмтэд тааж ядан байв. Арван тэрбум нартай манай галактик болох Тэнгэрийн заадас буюу Сүүн замын төвд асар их масстай биет байх ёстой гэж үздэг. Гэтэл хоёр жилийн өмнө дөрвөн сая нарны масстай тэнцэх тийм хачирхалтай биетийг нээсэн нь хар нүхний тухай физик ойлголтод гарамгай үүрэг гүйцэтгэв.
Яагаад хар нүх гэж нэрлэснийг одоо тайлбарлая. Аливаа нэг биет гэрлийн хурдаар гүйхийн тулд түүний масс тэгтэй тэнцүү байх ёстойг А.Эйнштейний харьцангуйн онол харуулсан. Иймд зөвхөн жингүй гэрэл л гэрлийн хурдаар гүйнэ. Иймээс ч энэ хурдыг гэрлийн хурд гэж нэрлэжээ. Түүний хэмжээ зүйрлэшгүй их 299792458 м/сек. Сая сая нарны масстай биетээс нэгэнт гэрэл ч тасарч гарч чадахгүй юм чинь түүний татах хүчнээс юу ч зугтааж үл чадна. Учир иймийн тул тэр биетийг гадны ажиглагч хэзээ ч олж, харж чадахгүй.
Ийм биетийг хар нүх гэж нэрлэжээ.
Нэгэнт нүдээр, дуран авайгаар од шиг ажиглаж болохгүй юм чинь хар нүхийг хайх ч хэрэггүй мэт бодогдоно. Гэвч түүний асар их татах хүчний нөлөөгөөр түүний ойролцоо байгаа од, гаригууд болон бусад масстай биетүүд хар нүхэнд сорогдон их хурдтайгаар түүн дээр унах явцад этгээд сонин “туяа” цацруулснаар хар нүх хаа нэгэн газар байгааг илрүүлж болохыг эрдэмтдийн тооцоо харуулсан. Хар нүхний хая-хүрээ гэсэн гайхамшигтай ойлголтыг амьд сэрүүн тунгалаг байгаа физикчдээс хамгийн алдартай гэгдэх Английн физикч С.Хоукинг оруулжээ.
Хар нүхний хаяны дотогш бүх юм хар нүхэнд сорогдон алга болж хэзээ ч түүнээс тасарч зугтаж гарна гэсэн ойлголт байхгүй. Хар нүхний хаяны гадна байгаа биет хар нүх энд байна гэдгийг мэдэрч эхэлнэ. Харин хар нүхний хаяыг түүнийг тасралтгүй мөнхөд тойрон эргэлдэх гэрлээс бүтнэ гэж үздэг. Хар нүхний хаяны ойролцоо огторгуй-хугацааны шинж төлөв эрс өөрчлөгдөж, цагийн зүүний явалт хязгааргүй удааширч эхэлнэ. Хар нүхний хаяны орчин дахь хоосноос гэрэл цацрах үзэгдлийг Хоукингийн цацрал гэнэ. Ингэж гэрэл цацруулсан хар нүх аяндаа ширгэж үгүй болно. Энэ нь Эйнштейний харьцангуйн онолоор энерги масс хоёрын шүтэлцээний мөрдлөгөө юм. Яагаад гэвэл хар нүх хаяныхаа орчмоос гэрэл цацруулж, өөрийнхөө энергийг алдсан учир түүний массын хэмжээ багасаж эхэлнэ. Ингэж хар нүх аяндаа ууршиж үгүй болно. Энэ үзэгдэл хар нүхний физикт квант шинж чанарыг оруулснаас болж гарч ирсэн таамаглал юм.
Дээр хэлснээр хар нүхний таталцлын асар их хүчнээс болж түүн дээр унаж байгаа хүн (хүний урт 1,8 м гэж үзвэл) гурван км хүртэл утас шиг сунаж унана. Яагаад гэвэл хүний толгой, хөл хоёрын хоорондох таталцлын хүчний зөрүүгээс болж хүн ингэж утас шиг сунах юм.
Хар нүхний тухай физик ойлголт хүн төрөлхтний үе үеийнхний оюун санааг эзэмдэж, түүний хачирхалтай шинж чанарыг улам бүр тодруулсаар байх юм. Жишээ нь, хар нүхийг ашиглан хүн төрөлхтөн түүн дээр хаягдал хогоо асгаж, түүнээс гарсан энергийг ашиглах санаа ч хүртэл бий.
READ MORE

Хүүхдүүд ээ. Та нарт зориулаад хэсэг бодлого бодолтын хамт орууллаа. Ойлгогдохгүй бодолт байвал асуугаарай. Амжилт хүсье.
Гэрэл хугарах, түүний хуулиуд хууль
Гэрэл хугарах үзэгдэл. Тунгалаг 2 орчны зааг дээрээс гэрэл ойхоос гадна 2-р орчинд чиглэлээ өөрчлөн тархах үзэгдлийг гэрэл хугарах гэнэ. Жишээ нь: Стакан, тогоотой усанд дүрсэн халбага шанага тахирласан харагддаг. Мөн усан дотор зогсож буй хүний хөл пагдгар богиноссон юм шиг харагддаг. Гэрлийн хугарсанаас болж биеийн хэлбэр дүрс хэмжээ байрлал өөрчлөгдөнө.
Байгаль дахь аливаа хувьсал өөрчлөлтийг хөдөлгөөн гэнэ. Физик хэмжигдэхүүнүүд тухайн хөдөлгөөний туршид хэрхэн хувьсан өөрчлөгдөх зүй тогтол, онцлогийг судалдаг механикийн бүлгийг кинематик гэнэ. Материйн хөдөлгөөний хамгийн энгийн хэлбэр бол механик хөдөлгөөн юм.
Цаг хугацаа өнгөрөхөд аливаа бие болон түүний хэсгүүд өөр нэг биетэй харьцангуйгаар орон зайн байрлалаа өөрчлөхийг механик хөдөлгөөн гэнэ. Механик хөдөлгөөн цаг хугацаа. орон зайтай салшгүй холбоотой. Орон зай нь биеийн хэмжээ, байрлал, хоорондын зайг, цаг хугацаа нь үзэгдлийн эхлэл, төгсгөлийг тусгасан ухагдахуун.
Биеийн хөдөлгөөнийг судлах зорилгоор сонгон авсан жиших биеийг тооллын бие гэнэ. Тооллын бие цаг хугацаа хоѐрыг нийлүүлээд тооллын систем гэнэ. Тооллын биетэй жиших замаар тухайн бие хаана байсан хаашаа хэрхэн хөдөлж байгааг тогтоох боломжтой юм. Биеийг хэзээ хаана оршин байсныг болон байгааг нэгэн утгатай зааж болно. Үүнийг хөдөлгөөнийг тодорхойлох гэнэ. Тооллын ямар нэгэн биетэй жишихэд хөдөлж байгаа бие тооллын өөр нэг биетэй харьцуулахад хөдлөхгүй байж болно. Жишээ нь: Галт тэрэг дотор сууж яваа зорчигч газартай харьцангуй хөдөлж байх боловч галт тэрэгтэй харьцуулахад хөдлөхгүй байж болно. Механик хөдөлгөөний ийм чанарыг харьцангуй чанар гэнэ. Биеийн хөдөлгөөнийг судлахад түүний шугаман хэмжээ болон хэлбэр дүрсийг тооцохгүй авч болох тэр биеийг материал цэг гэж үздэг. Ингэж үзсэн тохиолдолд биеийн байрлалыг цэгийн координатаар тодорхойлох боломжтой. Биеийн хөдөлгөөнийг материал цэгийн хөдөлгөөнөөр төлөөлүүлж үзэж болохгүй тохиолдол ч байдаг.
Механик хөдөлгөөний үед үүсэх мөр буюу муруй шугамыг траектор гэнэ. Биеийн траекторын уртыг зам гэнэ. Зам нь зөвхөн тоон утгаар илэрхийлэгддэг скаляр хэмжигдэхүүн юм. Замыг
S /эc/ үсгээр тэмдэглэдэг. Биеийн эхний ба эцсийн байрлалыг холбосон чиглэлтэй хэрчмийг шилжилт гэнэ./Зураг-1/
Шилжилт нь тоон утга чиглэлээрээ зэрэг тодорхойлогддог вектор хэмжигдэхүүн юм.
S-үсгээр тэмдэглэнэ. Траектор нь бие хаанаас гарч хаагуур явж хаана хүрснийг заадаг бол шилжилт нь хаанаас хаана хүрснийг заана.
Нэгж хугацаанд биеийн шилжилтээр тодорхойлогдох хэмжигдэхүүнийг хөдөлгөөний хурд гэнэ.
Хурдыг υ /бэ/ үсгээр тэмдэглэдэг. tS
Нэгж нь cì
Траекторын өчүүхэн хэсэгт харгалзуулан тодорхойлсон хурдыг хоромхон (эгшин зуурын) хурд
tSX
, харьцангуй их хэсэгт харгалзуулан тодорхойлсон хурдыг дундаж хурд гэж тус тус нэрлэнэ. Нийт явсан замыг зарцуулсан бүх хугацаанд харьцуулан дундаж хурдыг скаляр хэмжигдэхүүнээр тодорхойлно.
átSá

Гэрэл ойх үзэгдэл , түүний хуулиуд
Гадаргуу дээр туссан гэрлийн зарим нь тухайн орчинд чиглэлээ өөрчлөн тархах үзэгдлийг гэрэл ойх гэнэ. Зураг 5. Хүн юмыг нүдээр үзэж байгаа нь туссан гэрэл биеэс ойсны баталгаа юм. Туссан гэрлийн зарим энерги биед шингэдэг учраас бие халдаг. Гэрэл туссан гадаргуугийн шинж чанараас хамаарч гэрлийн ойлт янз бүр байна. Гадаргуу тэгшхэн бол туссан гэрлийн цацрагууд нэг чигт ойно. Үүнийг гэрлийн толин ойлт гэнэ. Зураг 6. Нарийн зүлгэсэн металл толь зэрэг нь гэрлийг толинд ойлгоно. Гадаргуу барзгар бол туссан гэрлийн цацрагууд сарних буюу бололцоотой бүх чиглэлд ойно. Үүнийг гэрлийн диффузэн ойлт гэнэ. Зураг 7.
Гэрэл ойх хууль: 1. Гэрлийн ойсон ба туссан цацраг хоѐр орчны зааг дээр тусгалын цэгээс босгосон перпендикуляр нэг хавтгайд оршино. α- тусгалын өнцөг, β -хугаралын өнцөг. |
2. Тусгалын өнцөг ойлтын өнцөгтэй тэнцүү. Энэ өнцөг байраа солих чадвартай.
Хавтгай толь түүнд дүрс байгуулах: Гэрлийг толин ойлгодог хавтгай гадаргууг хавтгай толь гэнэ. Гэрэлтэгч А цэгийн дүрсийг хавтгай толинд байгуулъя. Зураг 8.
2.Биеийн хэмжээ дүрсийн хэмжээ тэнцүү
3.Дүрс ойсон цацрагийн огтлолцол дээр үүсч буй учир хуурмаг дүрс байна
Бөмбөлөг толь түүнд дүрс байгуулах
1.Сегментийг огтлон авсан бөмбөрцгийн төвийг оптик төв/О/ гэнэ.
2. Бөмбөлөг сегментийн оройг толины орой /Р/ гэнэ
F 3.Толины оптик төвийг дайрах шулуун шугам бүрийг толины оптик тэнхлэг /ОК,ОР,ОМ/ гэнэ
4. Оптик тэнхлэгүүдээс толины оройг дайрсаныг толины оптик гол тэнхлэг /ОР/ гэнэ.
5.Оптик гол тэнхлэгтэй параллелиар туссан цацраг ойсны дараа гол оптик тэнхлэгийн огтлох цэгийг /F/ толины фокус гэнэ.
6.Толины оройгоос фокус хүртэлх зайг толины фокусын зай гэнэ.
7.Фокусыг дайрч гарсан, гол оптик тэнхлэгтэй перпендикуляр хавтгайг фокусын хавтгай гэж нэрлэнэ. Бөмбөлөг толинд дүрс байгуулахдаа дээрх толины чанарууд болон зам нь тодорхой дараах цацрагуудыг ашиглана.
1. Гол оптик тэнхлэгт параллелиар туссан цацраг толиноос ойсны дараа фокусыг дайрна.
2. Фокусыг дайрч туссан цацраг толины гол оптик тэнхлэгтэй параллелиар буцаж ойно.
3. Толины оройг дайран туссан цацрагийн ойсон цацраг нь туссан цацрагтай тэгш хэмтэй.
4. Толины төвийг дайран туссан цацраг чиглэлээ өөрчлөхгүй.
Энэ 4 цацрагийн хоѐрыг л авч биеийн дүрсийг байгуулж болно.
Хүнхэр толинд бодит, урвуу, багассан дүрс үүссэн байна. Харин гүдгэр толинд хуурмаг, зөв, багассан дүрс үүссэн байна.
- Биеийн дүрс ойсон цацрагуудын огтолцлолоор үүсч байвал дүрсийг бодит харин ойсон цацрагуудын үргэлжлэлийн огтолцлолоор үүсч байвал хуурмаг дүрс гэнэ.
- Бие дүрс хоѐр гол оптик тэнхлэгийн 1 талд оршиж байвал зөв, хоѐр талд оршиж байвал урвуу дүрс гэнэ. Бөмбөлөг толинд үүссэн дүрс шууд ба урвуу, бодит ба хуурмаг аль нь ч байж болно. D = 1 /F = 1 /a + 1 /b томъѐог толины томъѐо гэнэ.
a- Биеэс толины орой хүртэлх зай, b- Дүрсээс толины орой хүртэлх зай, R-толины радиус F= 2/R фокусын зай
Гэрлийн энергийг хэмждэг аргуудыг судалдаг оптикийн бүлгийг фотометр гэнэ. Гэрлийн энргийг а. Гэрлийн урсгал б. Гэрлийн хүч в. Гэрэлтэлт г. Гэрэлтүүлэлт е Гэрэлтүүлэлтийн хуулиуд гэсэн үндсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог. .
Орчиндоо гэрэл цацруулдаг биетийг гэрэл үүсгэгч гэнэ. Гэрэл үүсгэгчийг байгалийн ба хиймэл гэрэл үүсгэгч гэж ангилна. Байгалийн гэрэл үүсгэгчид нар, од, сар юм. Бүх энергийн нөөц нартай холбоотой. Хиймэл гэрэл үүсгэгчид лаа, шүдэнз, зул, чийдэн, түүдэг гал орно. Цахилгаан гэрлээр дамжуулагч улайсахад, хий дотуур цахилгаан ниргэлэг үүсэхэд гэрэл цацруулна. Гэрэл үүсгэгчийг бас дулаан гэрэл үүсгэгч /лаа, шүдэнз, зул, чийдэн, түүдэг гал, нар/, хүйтэн гэрэл үүсгэгч /өдрийн гэрэл, гэрлэн чимэглэл/ гэж хуваана. Гэрэл үүсгэгч нь үйлчлэлийг тооцож байгаа зайтай жишихэд маш бага бол цэгэн гэрэл үүсгэгч гэнэ. Энэ нь хийсвэр ухагдахуун.
а. Гэрлийн урсгал – Ф: Цэгэн гэрэл үүсгэгчээс нэгж хугацаанд гарч байгаа гэрлийн энергиэр
тодорхойлогдох хэмжигдэхүүнийг гэрлийн урсгал гэнэ.
б. Гэрлийн хүч -J: Гэрлийн урсгалыг энэ урсгал тарах огторгуйн өнцөгт харьцуулсан харьцааг гэрлийн
хүч гэнэ. J = Ф Ω J = Кд, Ω огторгуйн өнцөг, /Стр/ Тухайн цэгийг тойрсон бөмбөрцөгт огторгуйн
өнцгийн хэмжээ 4 π байна. Иймд: J = Ф Ω Ф= JΩ = 4π ∙ J Нэг кандел гэрлийн хүчтэй цэгэн гэрэл үүсгэгчээс 1 страдиан өнцгөөр цацрах гэрлийн урсгал 1 люмен байна.
в. Гэрэлтэлт -R: Үүсгэгчийн нэгж гадаргаас цацрах гэрлийн урсгалаар илэрхийлэгдэх хэмжигдэхүүнийг гэрэлтэлт гэнэ. R = Ф S S - гэрэл үүсгэгчийн гэрэл цацруулах талбай.
г. Гэрэлтүүлэлт - E: Тухайн биеийн нэгж гадаргад эгцээр тусах гэрлийн урсгалтай тоон утгаараа тэнцүү хэмжигдэхүүнийг гэрэлтүүлэлт гэнэ. E = Ф S E = Люкс /Лk/. S- гэрэлтэх талбай.
е Гэрэлтүүлэлтийн хуулиуд: Цэгэн гэрэл үүсгэгчээс гарсан гэрэл түүнээс түүнээс янз бүрийн зайд орших биеийг өөр өөр гэрэлтүүлнэ. E = Ф S = 4π ∙ J 4π R 2 → E 0 = J R 2 болно. Тэгвэл гадаргын гэрэлтүүлэлт нь гэрлийн хүчтэй шууд, энэ гадаргаас гэрэл үүсгэгч хүртлэх зайн квадратад урвуу хамааралтай гэсэн гэрэлтүүлэлтийн 1-р хууль болно. Гэрэл тусч буй гадаргад гэрлийн цацраг α өнцөг үүсгэсэн бол энэ томъѐо дараах хэлбэртэй болно. E = E 0 cosα буюу E = Jcosα R 2 байна. Үүнээс үзэхэд гадаргын гэрэлтүүлэлт нь гэрлийн хүч,туссан цацрагийн тусгалын өнцгийн косинуст шууд, энэ гадаргаас гэрэл үүсгэгч хүртлэх зайн квадратад урвуу хамааралтай гэсэн гэрэлтүүлэлтийн 2-р хууль болно
Хэд хэдэн гэрэл үүсгэгч байвал нийт гэрэлтүүлэлт нь үүсгэгч тус бүрийн гэрэлтүүлэлтийн нийлбэртэй тэнцүү. Гэрэлтүүлэлтийг люксметрээр хэмждэг. Орон байр ажлын өрөөг гэрэлтүүлэх норм өөр өөр байна. Жишээ нь: Ном уншихад 50Лк, зураг зурахад 200Лк гэх мэт. Төрөл бүрийн үүсгэгчийн гэрлийн хүчийг хэмжихэд зориулсан багажийг фотометр гэнэ.
Гэрэл шулуун тарах.
Оптикийг дотор нь геометр оптик ба фотометр гэж хоѐр ангилна. Гэрлийн мөн чанарыг авч үзэхгүйгээр гэрлийн энерги тарах процессыг судлах оптикийн бүлгийг геометр оптик гэнэ. Геометр оптик дараах гурван хуульд тулгуурлана.
1. Гэрэл шулуун тарах, 2. Гэрэл ойх хууль 3. Гэрэл хугарах хууль
Гэрэл шулуун тарах чигийг тодорхойлж байгаа шулууныг гэрлийн цацраг гэнэ. Гэрэл нь цахилгаан соронзон долгион юм. Долгионы үед энерги шилждэг учир гэрлийн цацраг нь гэрлийн энерги тарах чигийг зааж өгнө. Гэрэл үүсгэгчийн бүх чиглэлд гэрэл тардаг. Иймд гэрэл үүсгэгчээс татсан шулуун бүхэн гэрлийн цацраг болно. Гэрэл шулуунаар тардагийн тод илрэл нь биеийн сүүдэр үүсэх нөхцөл юм.
1. Гэрэл үүсгэгчийн хэмжээ бага байвал түүний үүсгэх сүүдэр нь тод бөгөөд жигд гэрэлтүүлэлттэй байна. Үүнийг бүтэн сүүдэр гэнэ. Зураг 1
2. Том хэмжээний гэрэл үүсгэгч нь жигд биш гэрэлтүүлэлттэй сүүдэр үүсгэнэ. Үүнийг хагас буюу бүдэг сүүдэр гэнэ. Зураг 2
3. Гэрэл шулуун тарах чанарыг ашиглан жижиг нүхээр биеийн дүрсийг үүсгэж болно. А1 В1 гэрэлт цэгийн бөөгнөрөл нь биеийн дүрс болно. Кино гарах зарчим үүн дээр үндэслэнэ. Зураг 3
үүсгэхэд дүрс уруугаа харж
үүсдэг учир кино хальсаа буруу харуулж цэнэглэнэ.
Хичээл хийхэд юу саад болдог вэ?
А.Дотоод нөлөө:
Мөрөөдөлд автах: Хичээл хийж байхдаа мөрөөдөлд автан юм бодож эхлэх нь нилээд элбэг тохиолддог.Ийм үед сайхан мөрөөдлөө өөртөө шагнал болгон үлдээж хичээлээ нэг цаг гаруй давтсаны дараа 10 минутын завсарлага өгөхдөө үргэлжлүүлж болно. Энэ нь таныг урамшуулж мөрөөдөх цагаа хүртэл хичээлээ хийх боломж олгоно. Ингээд хичээлээ хийсний дараа амттайхан мөрөөдөлдөө чөлөөтэй умбаж болно.
Хэрэв мөрөөдлөө хойшлуулж байгаа бол эхлээд мөрөөдөөд дараа нь хичээлдээ бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй.
5-10 минутын дараа мөрөөдлөөсөө салж хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол босоод бага зэрэг дасгал хийж тархи толгойгоо сэргээ.
Сэтгэл зовних: "Шалгалтаа сайн өгч чадахгүй бол яанаа", "Шалгалтаа сайн өгч чадахгүй бол эцэг эхийнхээ нүүрийг яаж харна." "Ийм их сэдэв байдаг харин цаг бага үлдсэн байдаг". Яаж ч хийгээд амжахгүй юм байна да. Дүүрсэн хэрэг " Иймэрхүү бодол шалгалтанд бэлдэж, хичээл хийж байхад толгойноос салдаггүй. Ийм үед өөрөө өөрөөсөө доорх асуултыг асуугаарай.
"Энэ дэмий бодол надад тус болж байна уу", "Зорилгодоо хүрэхэд минь түлхэц болж байна уу " "Хичээл хийхийг амарчилж байна уу " энэ асуултуудад "үгүй" гэж хариулаад хичээлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Б. Гадаад нөлөө:
Зурагт хуудас, зураг: Хичээл давтаж байгаа өрөөнд байдаг анхаарал татахаар иймэрхүү зүйлүүд саад бологч гадаад нөлөөнд орно.Өрөөнийхөө хананд хайртай дуучин юмуу спортын багийнхаа зургийг хадсан сурагч өнгөрсөн тэмцээн юмуу, тоглолтын тухай дүгнэлт хийн эргэцүүлэн бодсоор цагаа алдана.
Хэвтэж хичээл давтах: Та хичнээн хичээл хийх сонирхолтой байсан ч хамаагүй хичээлийн номоо бариад орон дээр, эсвэл газар хэвтэхэд хэсэг хугацааны дараа нэг л үр дүнд хүрнэ. Энэ нь та эсвэл унтаж үгүй бол нозоорч эцэст хичээл хийхгүй.
Хичээл хийх хамгийн сайн байрлал бол нэг их зөөлөн биш сандал дээр цэх суугаад гараа ширээн дээр байрлуулах юм.
Мөн хичээлийн ширээн дээр хэвтэж хичээл хийвэл бүх бие чинь нозоорно.
Хичээл хийж байхдаа хөгжим сонсох: Судалгаанаас харахад хүний тархи нь нилээд хэдэн мэдээллийг нэг дор авч байдаг ч анхаарлаа нэг л зүгт хандуулж чаддаг. Тиймээс хүн нэг бол хичээл хийнэ нэг бол хөгжим сонсоно. Хичээл хийж байхдаа хөгжим сонсны хэрэггүй. Хөгжмийг өөртөө нэг шагнал болгож өгөх хэрэгтэй. Харин шугам зураг, газрын зураг, энгийн нэг даалгавар хийж байхдаа хөгжим сонсож болно.
Олон цагаар ном эргүүлж, үзэг цаас нийлүүлдэг байхаар сайн суралцагч, үр дүнтэй сурах арга барилтай гэж хэлж болохгүй хүн бүхэн өөрийн онцлогтоо тохирсон арга барилтай байх шаардлагатай.
Зарим хүмүүс удаан, олон давталттай аливаа зүйлийг сурдаг бол зарим нь үүнд ердөө 2-хон минутийг зарцуулдаг байх нь ч байдаг. Тэгэхээр та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? өөрийнхөө арга барилыг олсон уу? Олсон бол танд баяр хүргэе гэхдээ арга барилаа шинэчлээрэй. Харин олж амжаагүй бол доорх асуултуудад хариулаад үзээрэй.
Доорх 4 чиглэлээр асуултууд тавигдах болно.
* Өөрийнхөө тухай
* Таны суралцах чадварын тухай
* Өнгөрсөнд хэрхэн амжиллтай суралцсан процессийн тухай
* Таны сонирхол, мэдлэгийн хүрээ, суралцахыг хүсэж байгаа салбар
Хариулаад байгаарай та өөрөөсөө шинэ нээлтийг хиймээр л байгаа биз дээ.
1. Өнгөрснөөс эхлэх нь:

Хэрхэн сурах талаар өнгөрсөн туршлагыг тань сөхвөл:
Унших дуртай байсан уу? Асуудлыг шийдвэрлэх дуртай юу? Цээжлэх? Цээжээр унших? Тайлбарлах? Багаар ярилцах?
Хэрхэн дүгнэлт хийхийг сайн мэддэг байсан уу?
Юунд суралцаж байгаа талаарх сайн асуулт гаргадаг уу?
Дахин эргэн уншиж ойлгохдоо сайн байсан уу?
Мэдээлэлийг олон эх үүсвэрээс авах дуртай байсан уу?
Чимээгүй орчинд хичээллэдэг үү? Эсвэл багаар ажиллах дуртай юу?
Юу сурснаа бусадтай хуваалцахдаа хэр вэ? Яг ямар төрлийн шалгалтад илүү өндөр оноо авдаг вэ? Тестээр авах шалгалтанд уу? эсвэл амаар өгөх, онолын шалгалтанд уу?
2. Яг энэ цаг хугацаан дахь өөрөөсөө асуух асуултууд:
* Одооны хичээлүүдэд би хэр сонирхолтой вэ?
* Үүнийг сурахад хэдий хугацааг би зарцуулдаг вэ?
* Анхаарлаа төвлөрүүлэхэд минь юу саад болдог вэ?
* Нөхцөл байдал минь амжилт гаргахад хэрхэн нөлөөлж байна вэ?
* Би юуг хянаж чадах вэ? Бас юуг хянаж чадахгүй вэ?
* Амжилттай сурахын тулд би юуг өөрчилж чадах вэ?
* Хичээлээ сайн сурахад надад юу нөлөөлж байна вэ?
Надад ирээдүйн төлөвлөгөө байгаа юу? Төлөвлөгөө минь өнгөрсөн туршлага, сурах арга барилтай холбоотой юу?
3. Сурах процессод анхаарлаа хандуулах нь:

Лекц эсвэл ямарваа нэг мэдээлэл хүлээн авсны дараа та өөрөөсөө асуух асуултууд:
* Мэдээлэлийн гол утга санаа юу байв?
* Би эндээс юу ойлгож сурж авав?
4. Үр дүнтэй хичээллэж чадаж байгаа эсэх:
* Ямар төрлийн мэдээлэлийн эх үүсвэр надад туслах вэ?
* Би байгаа мэдээлэлээ өөрийн болгож авч чадсан уу?
* Надад нэмэлт мэдээлэл хэрэгтэй юу?
* Өөрөөсөө үнэхээр мэдээллийг ойлгосон эсэхийг асуусан уу?
* Би илүү хурдтай байх хэрэгтэй юу эсвэл удаан няхуур байх хэрэгтэй юу?
* Надад багшаас лавлаж асуух нэмэлт зүйл байгаа юу?
Би бусад хүмүүсд үүнийг тайлбарлаж өгч чадах уу?
5. Тоймлон дахин судлах:
* Би юуг зөв хийж чадсан вэ?
* Би юуг арай илүү хийж чадах байсан вэ?
* Миний сурах арга барил миний давуу тал сул талд зохицож чадсан байна уу?
* Би бүрэн гүйцэд чанартай ажлыг хийж чадсан уу?
Би амжиллтай байж чадсан уу?
Гаргасан амжилтаа тэмдэглэсэн үү?
Бид таныг сайн сурагч байхыг үгүйсгэхгүй ч хүн бүхэн дээрх асуултуудаас нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.

Тестээр шалгалт өгөх зарим тохиолдолд эрсдэл ихтэй байдаг. Мөн тэстээр шалгалт өгөхдөө өөрийхөө мэдэж буй зүйлээ сайн харуулах нь их чухал. Тэгвэл танд хэдэн стратеги зааж өгье. Та энд бичсэн байгаа хэсэг бүрд анхаарал хандуулаарай. Хэсэг бүр танд юу хийхйг чинь заасан байгаа. D= Direction - Журам Эхлээд тестнийхээ журмыг нь сайн хар. Тэгээд ойлгохгүй байгаа журам болгоноо багшаасаа асуу. Зөвхөн журмыг нь сайн дагаснаар та тэстэндээрээ сайн оноо авна. Хэрвээ та журмыг нь сайн дагахгүй бол мэддэг зүйлээ харуулж чадахгүйд хүрнэ. E=Examine- Шалгаж нягтлах Та тэстийг бүхэлд нь нэг хараад хэр зэрэг их ажил хийх ёстойгоо мэдэх хэрэгтэй. Ингэснээр та тэдгээрийг хэдэн хэсэг болгон хувааж, тэдгээрийг зохицуулахад танд амар болно. T=Time- Цаг Ингэж хэсэг болгон хуваасныхаа дараа хэсэг болгондээр нь хэр их хугацаа зарцуулахаа шийд. Хэрвээ хэсэг бүр өөр өөр оноотой бол хамгийн их оноотойд нь их цаг зарцуулах хэрэгтэй. Та цаг бага үед нэг зүйлдээр хэтэрхий их хугацааг зарцуулж болохгүй. E=Easiest- Хамгийн амархан Эхлээд хамгийн амархан асуултуудад хариулж эхлэх хэрэгтэй. Та хэрвээ тэстийхээ эхний хэсэгт хүнд асуулттай таарах юм бол хариулж чадах байсан асуултууддаа хариулж чадахгүйд хүрнэ. Тиймээс хамгийн амархан асултуудаас эхлэх хэрэгтэй. R=Review- Бөглөх Хэрвээ та цагаа зөв зохицуулж чадсан бол асуултуудаа бөглөж чадах ба амжилттай дуусгаж, зөв бөглөх боломжтой болно. Дараа нь тэстийн журманд бичигдсэн бүх шаардлагыг хангасан эсэхээ шалгаарай. Та дээрх аргыг тэст бөглөхдөө ашиглах юм бол илүү сайн бөглөж, илүү сайн дүн авах болно. |