READ MORE

10-р анги

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл
1.     Нэгэн төрлийн М масстай, Lурттай саваанд m масстайжижиг бөмбөрцгийг шалнаас  l зайд бэхлэв. Саваа шалтай 
нцөг үүсгэн хажуу хананд перпендикуляр хавтгайд байрлуулсан.  Шатны хана ба шалтай үүсэх үрэлтийн коэффициент    м    бол l-ийн утга хамгийн багадаа ямар байхад саваа тэнцвэрт орших вэ?
2.      Эсрэг тэмдэгтэй q баq цэнэгүүд багаr радиустай газардуулсан бөмбөлгөөс  тус тусl1 баl2 зайд байрлана. Цэнэгүүдээс газрын гадаргахүртэлх болон бусад газардуулсан биеүд хүртэлх зайнууд l1 баl2 зайнуудаас олон дахин их. Цэнэгүүд бөмбөлөгт  үйлчлэх хүчийг ол. Цэнэг тус бүрээс бөмбөлгийн төвөөр дайруулан татсан шулуунууд хоорондоо 90о өнцөг үүсгэнэ.
3.      Ажиглагчийн чанх дээр 1 км өндөрт нисч байгаа дуунаас хурдан  онгоцноос унагасан ачаа түүнээс хамгийн багадаа ямар зайд хичнээн хугацааны дараа унах вэ?

4.      Туршилтын бичлэгээс ажигласан зүйлсээс дараах асуултанд хариулна уу.
a.       Туршилтанд юу юу хэрэглэсэн бэ?
b.      Ажигласан зүйлээ тэмдэглэнэ үү.
c.       Яагаад ийм үйл болж байгааг тайлбарлан бичнэ үү.
READ MORE

9-р анги

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл
1.      Хайлж байгаа мөс калориметрт  байна. Хэсэг хугацаанд хайлж байгаад болив. Усны анхны масс 330 г,хайлж дууссаны дараа усны масс 0,084кг-аар  нэмэгдсэн. Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кгоС, мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, мөсний  хувийн дулаан багтаамж 2100Ж/кг болно.
a.       Мөс хайлж дууссаны дараа калориметрт хэдэн оС байгаа вэ?
b.      Калориметр дах усны анхны температур хэд байсан бэ?
c.       Савны дулаан багтаамжийг тооцвол савтай усны анхны температур өмнөх нөхцөлөөс их байсан у? Бага байсан уу? Учрыг тайлбарлана уу.
2.      Хоёр хүн 3 м урттай 40 кг масстай модыг зөөнө. Хэрэв нэг хүн бүдүүн төгсгөлөөс өргөвөл нөгөө нь нарийн төгсгөлөөс 1 м зайд өргөх үед ачаалал нь ижил байна.
a.       Хоёулаа төгсгөлөөс нь өргөвөл өргөх хүчнүүд нь ямар байхыг тус тус олно уу.
b.      Ганцаараа өргөж явах болбол хаанаас өргөх вэ?
c.       Ганцаараа өндийлгөхийн тулд хаанаас ямар хүчээр өргөх вэ?
3.     
Б
А
Ижил урттай А хэсэг нь 10 ом ба Б хэсэг нь 15 ом эсэргүүцэлтэй хоёр металлыг цагираг болгон гагнав. Хоорондоо 90о өнцөг үүсгэсэн гүйдэг бариулаар 15 В хүчдэлтэй үүсгүүрт залгав. Бат бариулыг цагиргийн дагуу гүйлгэн хөдөлгөж эсэргүүцлийг өөрчилж чадна.
a.       Хамгийн ихдээ хэдэн ом эсэргүүцэл гаргасан бэ?
b.      Хамгийн багадаа хэдэн ом эсэргүүцэл гаргасан бэ?
c.       Бүтэн эсэргүүцэл хамгийн бага байх үед хэлхээний хэсэг бүрээр хичнээн гүйдэл гүйх вэ?
d.      Бүтэн эсэргүүцэл хамгийн их байх үед хэлхээний хэсэг бүрээр хичнээн гүйдэл гүйх вэ?
e.       Хэрвээ А дамжуулагч 1 А гүйдэл д шатдаг бол хэлхээний нийт эсэргүүцэл хэд байх хэрэгтэй вэ?
4.      Устай шаарыг гуурсанд зурагт үзүүлснээр бэхэлж туршилтын багажаа бэлтгэнэ. Бэлтгэсэн багажаа усанд алгуур дүрж доошлуулан ажиглана.
a.       уурсаар ус дээшлэх өндрийг усанд дүрэх хэмжээнээс  хамааруулан судал.
                                                                        1.      Хэмжилтүүдээ хүснэгт хийж тэмдэглэ.
                                                                        2.      Хэмжилтээсээ график байгуул.
                                                                        3.      Хэмжилтийн үр дүнгээ тайлбарлана уу.
b.       Багажаа усанд бүрэн  дүрж, доошлуулан хэмжин
үр дүнгээ тайлбарлана уу.
READ MORE

Дүүргийн физикийн олимпиад - 8-р анги

Posted by Ш.Энхтуяа. On 1 Сэтгэгдэл
1.      Хайлж байгаа мөс калориметрт  байна. Хэсэг хугацаанд хайлж байгаад болив. Усны анхны масс 330 г, хайлж дууссны дараа усны масс 0,084кг-аар  нэмэгдсэн. Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кгоС, мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, мөсний  хувийн дулаан багтаамж 2100Ж/кг болно.
a.       Мөс хайлж дууссаны дараа калориметрт хэдэн оС байгаа вэ?
    b.      Калориметр дах усны анхны температур хэд байсан бэ?(4оноо)
2.      Хөшүүргэн жинлүүр дээр нэгэнд нь аягатай ус, нөгөөд нь туухай тавьж тэнцүүлэв.
a.       Аягатай усанд теннисний бөмбөг хийв. Нөгөө талд туухайны хажууд бас нэг теннисний бөмбөг тавивал жинлүүр тэнцэх үү? Учрыг тайлбарлана уу.
b.      Устай аяганы ёроолд теннисний бөмбөгийг уяж, нөгөө талд  бас нэг теннисний бөмбөг тавивал жинлүүр тэнцэх үү? Учрыг тайлбарлана уу.(4оноо)
3.     
А
Ижил урттай А хэсэг нь 10 ом ба Б хэсэг нь 15 ом эсэргүүцэлтэй хоёр металлыг цагираг болгон гагнав. Хоорондоо 90о өнцөг үүсгэсэн гүйдэг бариулаар 15 В хүчдэлтэй үүсгүүрт залгав. Бат бариулыг цагиргийн дагуу гүйлгэн хөдөлгөж эсэргүүцлийг өөрчилж чадна.
a.       Хамгийн ихдээ хэдэн ом эсэргүүцэл гаргасан бэ?
b.      Хамгийн багадаа хэдэн ом эсэргүүцэл гаргасан бэ?.(4оноо)

4.      Машины хурд хэмжигчийн заалтыг ижил хугацаанд хэмжсэнээ хүснэгтэнд тэмдэглэв.
t(с)
0
2
4
6
8
10
12
14
16
18
20
22
24
26
28
30
V(м/с)
30
30
30
0
0
0
60
40
20
20
20
40
60
40
20
0
А. Машины хурд хугацаанаас хамаарах хамаарлын графикийг дүрсэлнэ үү.
Б. Хугацааны дараах завсруудад хийх хөдөлгөөнийг нэрлэж бич.
(0-4 с) . . . . . . . . . . . . .                        (6 с-10 с) . . . . . . . . . . . . . 
(12 с-16 с) . . . . . . . . . . . . .                 (20 с- 24 с) . . . . . . . . . . . . . 
В. Машины хэмжилт хийх хугацаанд туулсан замыг тооцоол.
Г.Машины дундаж хурд хэдэн м/с байсан бэ?
Д. Машины туулсан зам хугацаанаас хамаарах хамаарлын графикийг дүрсэлж зурна уу?.(4оноо)
5.      Туршилтанд хэрэгдэх зүйлс: слайд, бичгийн цааснууд, шугам, сурагч та өөрөө
a.        Шугамын хүндийн төвийг тодорхойлж, тодорхойлсон аргаа  тайлбарлан бичнэ үү.
b.      Бичгийн цаасны массыг багшаасаа асууж тодруулна уу.
c.       Слайдны массыг хэмжинэ үү.
d.      Хэмжилтээ тайлбарлана уу.(4оноо)
READ MORE

7-р анги
1.       Зурагт нэг биетийн толинд  үүссэн дүрсүүдийг үзүүлэв. Толь ба биетийн байрлалыг зурагт дүрсэлж үзүүлнэ үү.(4оноо)
2.      Мон Фрэш компаний үйлдвэрлэдэг 1 л-ийн савлагаатай Өэлүн эх сүү 3,6%-ийн тослогтой байдаг.  
Сүүний нягт 1,03г/см3, тосны нягт 0,8г/см3
a.       Энэ сүүний нягтыг тодорхойлно уу.
b.      Уг сүүн дээр хичнээн грамм ус нэмбэл холимогийн нягт 1,01 г/см3 болох вэ? (5оноо)
3.      Зуны халуун тогтуун өдөр нуурын эрэгт очиход нуураас салхи үлээдэг. Харин шөнө нуурын мандал дээр завиар зугаалахад  эрэгээс салхилдгийн учрыг тайлбарла. (3 оноо)
4.      Туршилтын бичлэгээс ажигласан зүйлсээс дараах асуултанд хариулна уу.(4оноо)
a.       Туршилтанд юу юу хэрэглэсэн бэ? Тэдгээр нь ямар шинжтэй вэ?
b.      Ажигласан зүйлээ тэмдэглэнэ үү.
c.       Яагаад ийм үйл болж байгааг тайлбарлан бичнэ үү.
d.      Үүнийг юунд хэрэглэж болох вэ?
READ MORE

Эйнштейний бодлого

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл

Альберт Эйнштейн энэ бодлогыг єнгєрсєн зуунд зохиосон гэсэн домог яриа байдаг. Энэ бодлогыг дэлхийн хүн амын зөвхөн 2% нь цаас үзэг ашиглахгүйгээр цээжээр бодож чадна гэсэн байна. Та энэ 2 хувьд багтах уу?


1. 5 өөр өнгийн байшин байна.
2. Байшин болгонд 5 өөр үндэстэн амьдардаг
3. Хүн болгон тодорхой нэг тєрлийн уух юм уудаг, тодорхой нэг төрлийн тамхи татдаг, тодорхой нэг амьтан тэжээдэг.
4. Энэ 5-ийн хэн ч нэгэнтэй адилхан уух юм уудаггүй, адилхан тєрлийн тамхи татдаггүй, адилхан амьтан тэжээдэггүй.

Асуулт: Загас хэн тэжээдэг вэ?

Өгөгдсөн зүйлс:
Англи улаан байшинд амьдардаг
Швед нохой тэжээдэг
Дани цай уудаг
Ногоон байшин цагаан байшингийн зүүн талд байдаг (Эдгээр байшингууд зэрэгцээд байрладаг гэж бодоорой, тэгэхгүй бол 2 хариу гарах аюултай)
Ногоон байшингийн оршин суугч кофе уудаг
Pall Mall татдаг хүн шувуу тэжээдэг
Голын байшингийн оршин суугч сүү уудаг
Шар байшингийн оршин суугч Dunhill татдаг
Норвег эхний байшинд амьдардаг
Marlboro татдаг хүн муур тэжээдэг хүний хажууд амьдардаг
Морь тэжээдэг хүн Dunhill татдаг хүний хажууд амьдардаг
Winfield татдаг хүн пиво уудаг
Норвег цэнхэр байшингийн хажуугийн байшинд амьдардаг
Герман Rothmans татдаг
Marlboro татдаг хүн ус уудаг хүнтэй хєрш амьдардаг

Энэ бүх зүйл энэ бодлогыг бодоход туслах болно.
READ MORE

Хөгжилтэй Физик

Posted by Ш.Энхтуяа. On 1 Сэтгэгдэл
Нэг метр урттай мөнгөн уст барометр ба хангалттай урт олсыг ашиглаад олон давхар байшингийн өндрийг яаж хэмжих вэ? гэсэн бодлогыг дараах найман аргаар бодъё.

Мэдээжийн арга. Барометр, олсоо аваад байшингийн орой дээр гараад олсныхоо үзүүрт барометрээ уяад доош унжуулна. Барометрыг газарт шүргэх үед олсны уртыг тэмдэглэж аваад барометрээ буцааж татаж аваад олсныхоо уртыг хэмжинэ.
Шууд арга. Шатаар дээш өгсөж барометрийн уртаар байшин дээр тэмдэг тавьж, хэмжиж болно. Эсвэл нэг давхрын өндрийг барометрийн уртаар хэмжээд давхрын тоогоор үржүүлж, ойролцоогоор хэмжиж болно.
Байшингийн ёроолд болон дээвэр дээр барометр ашиглан даралтыг хэмжиж даралтын зөрүүгээр өндрийг тооцож гаргана.
Геометр арга. Барометрийг наранд босоогоор нь барьж сүүдрийн уртыг мэдэж авна. Дараа нь байшингийн сүүдрийг барометрээр хэмжиж төсөөтэй гурвалжны харьцаа ашиглаад байшингийн өндрийг тооцно.
Асуулгын арга. Байшинд амьдардаг хүмүүсээс өндрийн хэмжээг асуугаад дундажыг нь авч болно.
Кинематик арга. Байшин дээрээс барометрээ унагаад унах хугацааг хэмжинэ. Уналтыг чөлөөт уналт гэж үзээд чөлөөт уналтын томъёогоор өндрийг олно.
Бас нэг арга. Тухайн барилгыг барьсан инженерээс нь очиж асуугаад барилгын зураг дээрээс нь байшингийн өндрийг мэдэж болно. Энэ үед барометр ашиглагдахгүй яагаад гэвэл өмнөх аргад хэрэглээд эвдэрсэн учраас.
Сурагчдаас ирүүлсэн аргаар хэмжих.
READ MORE

Агаарын даралт хэмжих туршлага

Posted by Ш.Энхтуяа. On 0 Сэтгэгдэл
Анх агаарын даралтыг хэмжсэн хүн бол Галилейн шавь Эванджелиста Торричелли юм. Тэрээр нэг үзүүр нь битүү бөгөөд 1метр урттай шилэн гуурс авч мөнгөн усаар дүүргэж, дээд амыг нь бөглөөд мөнгөн устай саванд доош харуулан хийжээ.

Шилэн гуурсны амны бөглөөг авахад мөнгөн усны зарим хэсэг доош асгарч гуурсны дээд хэсэгт агааргүй орчин үүснэ. Шилэн гуурсанд үлдсэн мөнгөн усны баганы өндөр ойролцоогоор 76см буюу 760 мм байжээ. Хэрвээ агаарын даралт байдаггүй байсан бол шилэн гуурснаас бүх мөнгөн ус асгарч саван дахь мөнгөн усны төвшинтэй адил болно. Шилэн гуурсанд мөнгөн ус үлдэж байгаа шалтгааныг Торричелли агаарын даралтын нөлөө гэж тайлбарлажээ.

Мөнгөн усны баганы тэнцвэртэй байгаа гэдэг нь А цэгт хоёр талаас ирэх даралт тэнцүү байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл саван дахь мөнгөн усны гадаргууд үйлчлэх агаарын даралт нь зүг бүхэнд ижил дамжих учраас А цэгт доороос, мөнгөн усны баганы статик даралт дээрээс үйлчилж тэнцвэртэй байна. А цэгт доороосоо ирэх даралт нь дээд мөнгөн усны баганы даралтаас их бол мөнгөн ус дээш өгсөнө, бага бол доош савруу орно. Тиймээс доороос ирэх даралт буюу агаарын даралт нь 760 мм мөнгөн усны баганы статак даралттай тэнцүү байна.
                                     Зураг 2. Торричеллийн мөнгөн уст барометр.

Цельсийн 0 температурт байгаа 760 мм мөнгөн усны баганы даралтыг агаарын нормаль даралт гэдэг бөгөөд 101325Па-тай тэнцүү байдаг.
                      Зураг 3. Хэрвээ агаарын даралт байхгүй үед гарах туршилтын үр дүн.

Далайн төвшинд агаарын даралт 101325 Н/м2 байдаг нь нэг метр квадратад 101325 Н хүчээр дарж байна гэсэн үг юм. Үүнийг бодитой төсөөлж үзье. 1 м2 талбайд 101325 Н хүчээр үйлчилдэг бол 1см2 талбайд ойролцоогоор 1кг биеийн жинтэй тэнцүү хүчээр үйлчилж байна. Хүмүүс бидний биеийн 1см2 талбайд 1кг бие дарж байгааг бид төсөөлөхөд ч бэрх юм. Хүн болон амьтаны дотоод даралт нь агаар мандлын даралттай тэнцэж байхаар зохицуулагдсан байдаг. Агаар мандлын даралт багасахад жишээлбэл өндөр ууланд авирахад хүний дотоод даралт болон гадна даралтын тэнцвэр алдагдаж, хамраас цус гарах, толгой эргэх, нүд сохрох бүр цаашилбал амь насанд ч хүрэх аюултай байдаг.
READ MORE