Анх агаарын даралтыг хэмжсэн хүн бол Галилейн шавь Эванджелиста Торричелли юм. Тэрээр нэг үзүүр нь битүү бөгөөд 1метр урттай шилэн гуурс авч мөнгөн усаар дүүргэж, дээд амыг нь бөглөөд мөнгөн устай саванд доош харуулан хийжээ.
Шилэн гуурсны амны бөглөөг авахад мөнгөн усны зарим хэсэг доош асгарч гуурсны дээд хэсэгт агааргүй орчин үүснэ. Шилэн гуурсанд үлдсэн мөнгөн усны баганы өндөр ойролцоогоор 76см буюу 760 мм байжээ. Хэрвээ агаарын даралт байдаггүй байсан бол шилэн гуурснаас бүх мөнгөн ус асгарч саван дахь мөнгөн усны төвшинтэй адил болно. Шилэн гуурсанд мөнгөн ус үлдэж байгаа шалтгааныг Торричелли агаарын даралтын нөлөө гэж тайлбарлажээ.
Мөнгөн усны баганы тэнцвэртэй байгаа гэдэг нь А цэгт хоёр талаас ирэх даралт тэнцүү байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл саван дахь мөнгөн усны гадаргууд үйлчлэх агаарын даралт нь зүг бүхэнд ижил дамжих учраас А цэгт доороос, мөнгөн усны баганы статик даралт дээрээс үйлчилж тэнцвэртэй байна. А цэгт доороосоо ирэх даралт нь дээд мөнгөн усны баганы даралтаас их бол мөнгөн ус дээш өгсөнө, бага бол доош савруу орно. Тиймээс доороос ирэх даралт буюу агаарын даралт нь 760 мм мөнгөн усны баганы статак даралттай тэнцүү байна.
Зураг 2. Торричеллийн мөнгөн уст барометр.Шилэн гуурсны амны бөглөөг авахад мөнгөн усны зарим хэсэг доош асгарч гуурсны дээд хэсэгт агааргүй орчин үүснэ. Шилэн гуурсанд үлдсэн мөнгөн усны баганы өндөр ойролцоогоор 76см буюу 760 мм байжээ. Хэрвээ агаарын даралт байдаггүй байсан бол шилэн гуурснаас бүх мөнгөн ус асгарч саван дахь мөнгөн усны төвшинтэй адил болно. Шилэн гуурсанд мөнгөн ус үлдэж байгаа шалтгааныг Торричелли агаарын даралтын нөлөө гэж тайлбарлажээ.
Мөнгөн усны баганы тэнцвэртэй байгаа гэдэг нь А цэгт хоёр талаас ирэх даралт тэнцүү байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл саван дахь мөнгөн усны гадаргууд үйлчлэх агаарын даралт нь зүг бүхэнд ижил дамжих учраас А цэгт доороос, мөнгөн усны баганы статик даралт дээрээс үйлчилж тэнцвэртэй байна. А цэгт доороосоо ирэх даралт нь дээд мөнгөн усны баганы даралтаас их бол мөнгөн ус дээш өгсөнө, бага бол доош савруу орно. Тиймээс доороос ирэх даралт буюу агаарын даралт нь 760 мм мөнгөн усны баганы статак даралттай тэнцүү байна.
Цельсийн 0 температурт байгаа 760 мм мөнгөн усны баганы даралтыг агаарын нормаль даралт гэдэг бөгөөд 101325Па-тай тэнцүү байдаг.
Зураг 3. Хэрвээ агаарын даралт байхгүй үед гарах туршилтын үр дүн.
Далайн төвшинд агаарын даралт 101325 Н/м2 байдаг нь нэг метр квадратад 101325 Н хүчээр дарж байна гэсэн үг юм. Үүнийг бодитой төсөөлж үзье. 1 м2 талбайд 101325 Н хүчээр үйлчилдэг бол 1см2 талбайд ойролцоогоор 1кг биеийн жинтэй тэнцүү хүчээр үйлчилж байна. Хүмүүс бидний биеийн 1см2 талбайд 1кг бие дарж байгааг бид төсөөлөхөд ч бэрх юм. Хүн болон амьтаны дотоод даралт нь агаар мандлын даралттай тэнцэж байхаар зохицуулагдсан байдаг. Агаар мандлын даралт багасахад жишээлбэл өндөр ууланд авирахад хүний дотоод даралт болон гадна даралтын тэнцвэр алдагдаж, хамраас цус гарах, толгой эргэх, нүд сохрох бүр цаашилбал амь насанд ч хүрэх аюултай байдаг.
0 Сэтгэгдэл:
Post a Comment