1. Хайлж байгаа мөс калориметрт байна. Хэсэг хугацаанд хайлж байгаад болив. Усны анхны масс 330 г,хайлж дууссаны дараа усны масс 0,084кг-аар нэмэгдсэн. Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кгоС, мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, мөсний хувийн дулаан багтаамж 2100Ж/кг болно.
a. Мөс хайлж дууссаны дараа калориметрт хэдэн оС байгаа вэ?
b. Калориметр дах усны анхны температур хэд байсан бэ?
c. Савны дулаан багтаамжийг тооцвол савтай усны анхны температур өмнөх нөхцөлөөс их байсан у? Бага байсан уу? Учрыг тайлбарлана уу.
2. Хоёр хүн 3 м урттай 40 кг масстай модыг зөөнө. Хэрэв нэг хүн бүдүүн төгсгөлөөс өргөвөл нөгөө нь нарийн төгсгөлөөс 1 м зайд өргөх үед ачаалал нь ижил байна.
a. Хоёулаа төгсгөлөөс нь өргөвөл өргөх хүчнүүд нь ямар байхыг тус тус олно уу.
b. Ганцаараа өргөж явах болбол хаанаас өргөх вэ?
c. Ганцаараа өндийлгөхийн тулд хаанаас ямар хүчээр өргөх вэ?
3.
Б |
А |
a. Хамгийн ихдээ хэдэн ом эсэргүүцэл гаргасан бэ?
b. Хамгийн багадаа хэдэн ом эсэргүүцэл гаргасан бэ?
c. Бүтэн эсэргүүцэл хамгийн бага байх үед хэлхээний хэсэг бүрээр хичнээн гүйдэл гүйх вэ?
d. Бүтэн эсэргүүцэл хамгийн их байх үед хэлхээний хэсэг бүрээр хичнээн гүйдэл гүйх вэ?
e. Хэрвээ А дамжуулагч 1 А гүйдэл д шатдаг бол хэлхээний нийт эсэргүүцэл хэд байх хэрэгтэй вэ?
4. Устай шаарыг гуурсанд зурагт үзүүлснээр бэхэлж туршилтын багажаа бэлтгэнэ. Бэлтгэсэн багажаа усанд алгуур дүрж доошлуулан ажиглана.
a. уурсаар ус дээшлэх өндрийг усанд дүрэх хэмжээнээс хамааруулан судал.
1. Хэмжилтүүдээ хүснэгт хийж тэмдэглэ.
2. Хэмжилтээсээ график байгуул.
b. Багажаа усанд бүрэн дүрж, доошлуулан хэмжин
үр дүнгээ тайлбарлана уу.
0 Сэтгэгдэл:
Post a Comment